antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2015 Comments are off

102 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барина

нийтлэсэн Admin

tsetserlegНийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих тухай” А/621 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Гэр хорооллын дахин  төлөвлөлтийн Төслийн  удирдах  хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөр барих Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барихаар боллоо.

Батлагдсан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.

Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car