Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” маргааш Налайх дүүрэгт болно.
Гурван өдөр үргэлжлэх уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм.
Энэ сарын 24-нд Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус, Эдийн бумбаны тахилга хурах бол 25-нд Энэтхэгийн Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, “Ямантак” буюу “Жигжид” бурхны ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль ном айлдаж сүсэгтнүүдэд замбага цэцэг, гүш өвс, зангиа, тууз зэргийг тарааж зүүдээ манаж хонох сургаал тайлбарлана.
Харин энэ сарын 26-нд “Ямантак” бурхны авшиг ван хүртээхийн зэрэгцээ бумбаны эздэд зориулж Ламын Чодбын “Чогчэд” өргөх уншлага болж тахигдсан бумбануудыг эздэд нь өгөх юм. Ийнхүү гурван өдрийн бумба тахих буян номын үйл ажиллагаа сүсэгтэн олонд зориулсан Улаанбаатар чуулгын хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөх юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.