Ховд аймгийн Булган суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод байна. Өчигдөр Булган сумын харьяат иргэн тарваган тахал өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдийн баг тус суманд ажиллаж байна. Одоогоор шинжилгээний хариу эцэслэж гараагүй тус суманд ажиллаж байгаа Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын ажилчид хэллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.