antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2015 Comments are off

Бусдын амь насанд хүрэхийг завджээ

нийтлэсэн Admin

policeЭнэ сарын 21-нд буюу өчигдөр БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах цайны газарт хүн хутга барьж танхайраад байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус хороонд оршин суух, цайны газрын эзэн 22 настай эрэгтэй Б-г 32 настай эрэгтэй Т нь хэл амаар доромжилж, ална гэж заналхийлэн, хоолойд нь хутга тулган танхайрсан байна. Цагдаагийн алба хаагчид үйлдлийг нэн даруй таслан зогсоож уг этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар хэрэг үүсгэжээ. Тус зүйл ангид

181.1.Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

181.2.Энэ хэргийг:
181.2.1.догшин авирлаж;
181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;
181.2.3.урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4.давтан;
181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car