Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
· “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг хэлэлцлээ.
· “Номгон-IX” талбайд Газрын тосны газар, “Сансрын геологи хайгуул” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүргийг “Өмнөд Монголын газар нутгийн тос” ХХК-д шилжүүлэхээр тогтлоо.
· “Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий төслийн нэгжийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулна.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад ажиглагчаар оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад хэргийн сайдад үүрэг болголоо.
· Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
· Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японд, Хөдөлмөрийн С.Чинзориг БНСУ-д хийсэн айлчлалынхаа дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.