antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2015 Comments are off

Усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэнэ

нийтлэсэн Admin

golӨнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум  орчимд үерийн түвшинг 50 см давсан байна.

Өнөөдрөөс Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, энэ сарын 22-нд Орхон гол Орхон сум  /Сэлэнгэ/ орчимд 40 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд мөн энэ сарын 21-22-ны өдрүүдэд усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см давсан байдалтай байна. Иймд дээр дурдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car