Эрүүл мэнд, спортын яамнаас Монголын хүүхдийн спортын V их наадмын үндсэн хөтөлбөрт 100 буудалт даам болон шатрын төрлийг албан ёсоор оруулжээ. Тус наадамд олимпийн төрлийн 15 спорт орсон бөгөөд сүүлийн үед Монголд эрчимтэй хөгжиж буй оюуны спортын төрлүүд болох 100 буудалт даам, шатрыг ийнхүү нэмсэн байна. Ирэх есдүгээр сарын 19-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд спортын 17 төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр найман хүүхэд аймаг, дүүргээ төлөөлөн оролцох юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.