antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Няцаалтууд

нийтлэсэн Admin

Цөмийн хаягдлыг булшлах ту­хай асуудал байхгүй, түүнийг хоригло­сон гэдгээ өнгөрөгч долоо хоногт Ерөн­хийлөгч мэдэгдлээ. Түүний хэлснээр бол цөмийн хаягдлыг Монголд булш­лах талаар ямар нэгэн албан тушаалтан тохиролцсон ямар ч баримт байхгүй гэнэ. Гэхдээ энэ яриа гараад хагас жилийн нүүрийг үзэж байгаа ч УИХ-ын гишүүдийг Ерөнхий сайдад асуул­га тавих хэмжээнд хүртлээ няцааг­даагүй нь бас хачирхалтай асуудал. Яа­гаад? Ямар ч яриа болоогүй, тэр та­лаар санал ч солилцоогүй юм бол яагаад зургаан сарын туршид ингэ­тэл нь газар авахуулж, иргэний хөдөл­гөөнүүдийг жагсуулаад байсан хэрэг вэ.  Ерөнхийлөгчийг холбогдох албаны хүмүүстэй уулзах үеэр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Энэ яриа лавшраад улам хардлага төрүүлээд байсан нэг шалтгаан бол Засгийн газар, Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэх ёстой байсан. Өчигдөр хүртэл хэвлэлээр Цөмийн энергийн газрын орлогч дарга нь цөмийн хаягдал Монголд булшлах асуудал яригдсан гэдгийг баталлаа гэж телевизээр яриад байсан. Асуудал хариуцаж байгаа дарга нь ийм эргэлзээ төрүүлэх юм яриад байгаагаа залруулахгүй бол болохгүй юм шиг байна” гэсэн нь бас л бодууштай л зүйл.

Энэ бүхнийг нэг мөр болгохын тулд Ерөнхийлөгч энэ сарын 9-нд 184 дүгээр зарлигаа гаргаж цөмийн хаягдлыг булшлахыг хоригложээ. Ингэснээр ҮАБЗ-ийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар аль нэг улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын нэ­рийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглож байгаа аж. Гэхдээ “Зарлиг гаргаснаар саяын ярьсан үйл ажиллагааг хязгаарлах бо­ломж­гүй” хэмээн Ерөнхийлөгч хэлсэн нь бас л гайхашруулав. Харамсалтай нь, энэ чухал асуудлыг ярьж байхад Цөмийн энергийн газрын дарга гээч нөхөр бас л алга. Нэг сар гаруйн өмнө болсон Засгийн газрын хуралдаан дээр ч Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат ирээгүй. Үүнд бухимдсан Засгийн газрын тэргүүн хатуу хариуцлага тооцох тухай ярьсан ч тооцсон эсэх нь бас л таг чиг. Ер нь ийм хүн байдаг эсэхэд эргэлзэхэд хүрчээ.

Энэ уулзалтын үеэр Ерөнхийлөг­чийн хэлсэн бас нэг үг анхаарал эрхгүй татна. Ерөнхийлөгчийн албан вейб сайтад мэдээлснээр “Бид энэ салбарт хамтран ажиллах талаар зарим баримт бичгийг зурсан. Жишээлбэл Япон Улс­тай Харилцан ойлголцлын санамж би­чигт гарын үсэг зурсан. Энэ дээр ямар нэгэн цөмийн хаягдлын тухай, түүнийг Монголд авчрах тухай үг үсэг байхгүй. Англи дээр ч, монгол дээр ч байхгүй. АНУ-тай хийсэн харилцан ойлголцлын санамж бичиг гэж байгаа. Энэ дээр ганц үг байна. “Монголын цацраг идэвхт хаягдал” гэж…” хэмээн Ерөнхийлөгч хэл­жээ.  Гэхдээ түүний хэлснээр бол цөмийн хаягдлыг булшлах тухай асуу­дал хараахан байхгүй бололтой. Магадгүй энэ санамж бичгээс үүдэн гадны хэвлэлүүдэд шуугиан гарсан байж болох ч талтай. Ямартай ч Ерөн­хий сайд Сэлэнгэд очихдоо бяцхан хүү­гийн “Цөмийн хаягдлыг булшлахын эс­рэг” хөдөлгөөнийг дэмжин гарын үсгээ зурсан шиг цөмийн хаягдлыг булшлах тухай ойлголт байхгүй гэдгийг Ерөн­хийлөгч батлан хэллээ. Зарлиг гаргаж хориглолоо.


Тавантолгойн гэрээний төслийг буцаав

Тавантолгой төслийн хэлэлцээрийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн, хэлэлцээгүй талаар өнгөрөгч долоо хоногийн эхэнд багагүй шуугиан дэгдсэн. Эргэлзээтэй энэ асуудалд мөн л Ерөнхийлөгч хариулт өглөө. Энэ төсөлтэй танилцсан ч “Шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гаригт мэдэгдлээ. Энэхүү төслийг одоо байгаа хувилбараар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн авах боломжгүй. Учир нь УИХ-аас гаргасан 39,40 дүгээр тогтоол болон бусад хууль, тогтоомжид нийцээгүй аж. Харин Тэргүүн шадар сайд Ч.Алтанхуяг “39 дүгээр тогтоолыг зөрчөөгүй” гэх хариултыг “АЭ”-д өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Харин энэ сарын 15-нд Төрийн ордноо хуралдсан Тавантолгойн төслийн ажлын хэсгийн хуралдаанаар энэхүү тогтоолыг зөрчсөн нь үнэн болохыг баталлаа. Тиймээс ч Япон, Өмнөд Солонгос улсыг ямар байдлаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд оролцуулахыг ажлын хэсгийнхэн дахин нягтлан, боломжийг судлахаар болжээ. Ингэснээр өмнө тогтоогоод байсан Хятадын 40 хувь, АНУ-ын 24 хувь, ОХУ, Монголын тус тусын 16 хувь зэрэгт өөрчлөлт оруулахаар болж байна. Хамгийн хачирхалтай, нь Монгол Улс энэ төслөөр бол 16-хан хувийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг Засгийн газрын зүгээр хөрөнгө оруулалтын хэмжээ, эзэмшилд хамаагүй гэж тайлбарлаж байгаа юм.

Ямар ч гэсэн ойлгомжгүй зүйлс дагуулсан Тавантолгойн гэрээний төслийг буцаалаа. Ерөнхийлөгчийн хэлээд байгаачлан “Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ” гэсэн асуулт хариултгүй үлдлээ. Харин ҮАБЗ-ийн өгсөн даалгаврын дагуу хэзээ илүү хувилбар оруулж ирэх нь бас л эргэлзээтэй хэвээр…

Б.Хурц ба айлчлал…

Яг жилийн өмнө Англи руу албан ажлаар яваад баригдсан ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг баригдсан өдөр буюу энэ сарын 17-нд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч Лорд Филипс Монголд ирлээ. Энэ нь Лорд Филипс зориуд энэ өдрийг сонгож Монгол Улсад ирсэн үү гэх асуултыг дагуулж байна. Гэхдээ ноён Лорд Филипс Монгол Улсын Дээд шүүхийн урилгаар бус Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх  Өмгөөлөгчдийн удирдах зөвлөлийн урилгаар Монголд иржээ. Тэрбээр Монголын шүүгч, прокуроруудтай уулзаж, лекц унших юм байна. Дээд шүүхээс өмнө нь Герман болон Английн дээд шүүхийн ерөнхийлөгч нарыг албан ёсоор урьж байсан ч ирээгүй юм.

Тэгвэл өөр нэгэн Б.Хурцтай холбон тайлбарлаж буй айлчлал бол Германы Канцлер Ангела Меркелийн Монголд хийх айлчлал. Харин Гадаад харилцааны дэд сайд Д.Болор “Энэ айлчлалыг Б.Хурцтай холбох юм үнэндээ байхгүй. Олон жилийн өмнөөс төлөвлөгдсөн айлчлал шүү дээ” гэж үгүйсгэлээ. Албан бус мэдээллээр бол Ангела Меркель ирэх аравдугаар сарын 12-нд айлчилна гэж буй.
Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа. Д.Болорын хэлснээр Б.Хурцыг шүүх хурал Германд аравдугаар сарын сүүлчийн долоо хоногт болох аж. Одоогоор Б.Хурцад тодорхой ял төлөвлөсөн зүйл байхгүйг албаны хүмүүс хэлснийг дурдах хэрэгтэй. Энэ мэтээр цөмийн хаягдлыг булшлах, Тавантолгойг тойрсон эсрэг байр сууриуд, гадныхнын айлчлалын талаар хэд хэдэн олны анхаарлыг татсан асуудалд няцаалт хийсэн нь өнгөрөгч долоо хоногийн гол мэдэгдлүүд байлаа.

Л.Нарантөгс

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car