antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2015 Comments are off

Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олголоо

нийтлэсэн Admin

gazrНийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож,газар эзэмших эрх олгох тухай” А/611 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4, 5 , 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт 236911 м2 газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар, Солонго орон сууцны хорооллын ус хангамжийн шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  20428 м2, ариутгах татуургын  шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6711м2 газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүллээ.

Дээрх инженерийн байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, газрын мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car