antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 13, 2015 Comments are off

Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

нийтлэсэн Admin

suriihanМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигаар эрэгтэй харваачдаас 40 сумнаас 35 онож түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Базарын Батбаатарт Монгол Улсын мэргэн цол, эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Санжаадоржийн Энхтунгалагт Монгол Улсын хошой мэргэн цол тус тус олгов.Тэд нэг гэр бүлийн хоёр юм.  Энэ жилийн үндэсний сурын харвааны тэмцээнийг ийнхүү нэг гэр бүлийн хоёр тэргүүлсэн нь наадмын нэг сонин болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын цол хүртсэн харваачдад болон хүүхдийн сурын харваанд түрүүлсэн багачуудад баяр хүргэж шагнал гардуулж баяр хүргэлээ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car