antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 Comments are off

Өрөөнд нь хүн даралт харвасанд бариач өөрийгөө буруугүй гэв

нийтлэсэн Admin

-АР ГЭРИЙНХЭН НЬ ДАРАЛТ ИХТЭЙ ХҮНД БАРИА ХИЙСЭН ГЭЖ БАРИАЧИЙГ БУРУУТГАЖ БУЙ ЮМ-

Толгойгоо бариулахаар бариа заслын төвд очсон эмэгтэйн даралт ихсэн харваж, төд удалгүй амиа алджээ. Талийгаачийн ар гэрийнхэн даралт ихтэй хүнд бариа хийсэн гэж бариачийг буруутгаж байгаа аж. Харин бариач талийгаачид гараа ч хүргээгүй гэж буй. Бөө удган, бариач домч гэх олон хүн аль нэг байгууллагын өрөө түрээсэлснээ эмнэлэг гэж олонд таниулдаг. Тэнд нь иргэд сайн дураараа бариулж, домнуулдаг. Эргээд өөрийнх нь өвчнийг сэдрээж, зарим үед аюултай байдалд оруулдаг билээ. Тиймээс бид сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдлыг сурвалжиллаа.

ТАЛИЙГААЧ СҮЛЖЭЭНИЙ БАРААГАА АВАХ ГЭЖ ЯВЖЭЭ

Талийгаач эмэгтэй 50 гаруй настай байжээ. Түүний даралт ихэсдэг байсан аж. Талийгаач энж сарын 11-нд буюу ням гаригт “Гурван билэг” офисст байрладаг “Алтан зөгий” компаниас захиалсан бараагаа авах гэж очсон байна. Тус компани нь зөгийн балны найрлагатай эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүнийг борлуулдаг сүлжээ бололтой юм.

Тэгтэл захиалсан бараа нь ирээгүй учраас дэргэд нь байсан “Бариа заслын Төв”-д орсон аж. Тэнд байсан бариачаар толгойгоо бариулсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдэж буй. Улмаар бариа хийлгэж байхдаа даралт нь ихэсч бие нь муудсан гэнэ. Тэгтэл бариач түргэн тусламж дуудалгүйгээр дур мэдэн хэвтүүлж, цаг алдсанд ар гэрийнхэн дургүй байгаагаа илэрхийлж буй. Бариа заслын төв гэдэг нь “Гурван билэг” офиссын гуравдугаар давхарт өнөөх зөгийн балны орцтой бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээний зэргэлдээх өрөө юм байна. Харуул нь тус төвийг бидэнд эмнэлэг гэж зааж өгсөн юм. Иргэд ч тэднийхийг сураглаж ирэхдээ “Бариа заслын эмнэлэг нь хаана вэ” гэдэг гэнэ. Биднийг очиход сүлжээчид элдэв бараагаа санал болгож, биед сайн, сайхан болгоод өгнө гэх мэтээр сурталчилж байсан юм. Талийгаач ч тэдний ятгалгад орчихсон явсан бололтой. Сүлжээний дэлгүүрийн зэргэлдээх өрөөнд хаяг ч гэж алга. Жижигхэн өрөөнд дөрвөн ор эгнүүлэн тавьсныг хөшгөөр халхалжээ. Нэг орон дээр нь толгойд массаж хийх аппарат байрлуулснаас өөр тоног төхөөрөмж гэж алга. Тэр өрөөнд эмнэлгийн гээд хэлчихээр юу ч харагдсангүй. 70 шахам насны эмэгтэй сууж байсан нь өнөөх хэл аманд ороод байсан бариач С.Аюушжав аж. Тэрбээр өөрийгөө удам дамжсан бариач гэж танилцуулсан юм. Бүр 20 наснаасаа хойш тасралтгүй бариа хийж, олон хүнийг анагааж байгаа гэнэ. Саяхан “Дорно дахины бариа заслын сургалтын төв” гэдэгт суралцаж “мэргэжилтэй” болсон аж. Тус төвийг төгссөнийг батлах гэрчилгээгээ үзүүлэхдээ “Надад бариа хийх бүрэн эрх нь байгаа. Би мэргэжлийн бариач” гэж байсан юм. Түүнтэй хамт Мядагсүрэн, Оюунчимэг гэдэг ойролцоо насны эмэгтэйчүүд ажилладаг аж. Бас л бариачид гэнэ. “Танайх ямар нэртэй төв бэ. Эсвэл эмнэлэг үү. Эмчилгээ, эсвэл бариа хийх албан ёсны зөвшвөрөл бий юу” гэж асуухад С.Аюушжав “Бид гурав энэ өрөөг түрээслээд л ажилладаг. Би нөгөө хоёртойгоо хамтраад хэдхэн хонож байгаа. Ямар ч байсан эмнэлэг биш. Ямар төв гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн юм.

“БИ ТЭР ХҮНИЙГ БАРИМААРГҮЙ БАЙСАН УЧРААС ГАР Ч ХҮРЭЭГҮЙ”

bariaТалийгаачийн талаар бариач гэж өөрийгөө танилцуулсан С.Аюушжав гуайгаас тодрууллаа.

-Талийгаач танай байнгын үйлчлүүлэгч үү?

-Үгүй ээ. Би л лав хараагүй хүн байна лээ. Ням гаригт манайх бараг ажилладаггүй юм. Нөгөө хоёр маань хөдөө яваа. Тэр үед би ажил дээрээ байж гаарсан. Миний хажууд надаар толгойгоо бариулдаг Энхээ гэдэг хүн байсан. Тэгтэл нэг эмэгтэй “Алтан зөгийд захиалсан бүтээгдэхүүн ирээгүй байна” гэсээр ороод ирсэн.

Тэгээд “Толгойгоо бариулмаар байна” гээд орны дэргэдэх сандал дээр очоод суусан. Тухайн үед миний толгой ч өвдөөд бие тааруу байлаа. Би бүр үйлчлүүлэгч Энхээгээр мөрөө бариулж байсан хэрэг. Мөн тэр хүнд бариа хиймээргүй санагдаад байсан. Тэгэхээр нь “Манайх хаах дөхөж байна. Таныг барьж чадахгүй нь. Миний толгой өвдөөд таг” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй суугаад л байсан.

-Бие нь тааруу харагдсан уу?

-Сайн анзаараагүй. Тэгтэл утас нь дуугарахаар аваад өгөх гэтэл гар нь салганаад сонин болчихсон байсан. Тэр үед “Энэ хүн чинь харвах гэж байгаа юм биш байгаа” гэж бодогдоод Энхээтэй хамт орон дээр хэвтүүллээ. Цамцыг нь аваад дэрлүүлэх гэтэл гараараа зулгаагаад байсан.

-Танайхыг хүмүүс эмнэлэг гэдэг юм билээ. Анхны тусламж үзүүлэх эм тариа байгаагүй гэж үү. Ядаж толгойг нь өндөрлөх дэр байгаагүй юм уу?

-Хуччих ч юм байдаггүй. Хүний хүүхдийн хүрэм байхаар нь хучих гэснээ эзэн нь дургүйцэж магадгүй гээд больчихсон. Тэгээд цамцыг нь дэрлүүлээд хэвтүүлээд байлаа.

-Тэр дор нь түргэн тусламж дуудаагүй юм уу?

-Сандраад 103 руу залгатал “Одоогоор бүх утас завгүй” гээд байсан. Тэгэхээр нь дахиж залгаагүй. Өөрийнх нь утас руу залгасан хүнтэй ярьтал хүүхэд байсан. “Ямар ч байсан энэ хүний чинь бие муу байна. Яаралтай ир” гэсэн. Гэтэл бараг 40 орчим минутын дараа хүргэн нь гээд залуу ирсэн. Тэр залуу гадуур цагдаа сураглаад яваад байсан гэсэн. Тэгж цаг алдахаар хурдан ирж ээжийгээ авах ёстой байсан юм. Түүний араас түргэн тусламжийн эмч орж ирээд аваад явсан.

-Түргэн тусламж ирэхэд талийгаач амьд байсан уу?

-Амьд байсан. Эмч үзээд л аваад явсан.

-Таныг талийгаачийн толгойг барьсан гээд байгаа шүү дээ.

-Намайг гараа ч хүргээгүйг хүн харж байсан.

-Танаар ямар хүмүүс бариулдаг юм бэ?

-Толгой тархи, хөл гар нь өвдсөн хүмүүс бариулдаг. Би олон жил бариа хийж байна. Харин ийм хэрэгт холбогдчихсон яваадаа үнэхээр гомдолтой байна.

-Өдөрт хэд орчим хүн барьдаг вэ. Ашигтай юу?

-Өдөрт хоёроос гурван хүн бариулдаг. Нэг барихад өвчнөөс нь шалтгаалаад 5-10 мянган төгрөг авдаг гэв.

Болсон явдал энэ. Бариач талийгаачийг барьж, даралтыг нь ихэсгэхэд хүргэсэн эсэхийг хуулийн байгууллага шалгана. Харин С.Аюушжав гуайн ажилладаг Бариа заслын төв албан ёсны зөвшөөрөлтэй эсэх талаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүгээс тодруулахад “Эмнэлгийн байгууллагын талаар гомдол гаргавал манайд хандах учиртай. Одоогоор талийгаачийн ар гэрийнхэн манай байгууллагад хандаагүй байна. Тэр төв зөвшөөрөлтэй эсэх талаар маргааш мэдээлэх боломжтой” гэсэн юм.

Ц.ӨРНӨХ Гэрэл зургуудыг Б.ЭРДЭНЭ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car