antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2015 Comments are off

Баярын өдрүүдээр 723 автобус иргэдэд үйлчилнэ

нийтлэсэн Admin

niitiinteeverrbussБаяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн зорчигч тээврийн маршрутыг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. Баярын өдрүүдэд 723 автобус үйлчилгээнд гарна. Эдгээр автобусанд гурван өнгийн зөвшөөрөл олгожээ. Ногоон өнгийн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл үнэгүй явах бол улаан нь 500, шар өнгийн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Хүй долоон худаг руу хотын төвөөс 1000 төгрөгөөр үйлчлэх аж. Харин энэ сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвөөс автобус, “Урбанек”-ийн зогсоолоос рейлбус үйлчилнэ. Түүнчлэн Хүй долоон худгаас морь барианы газар хүртэл автобус үнэ төлбөргүй явна. 11,12-нд Төв цэнгэлдэх, 13,14-нд МУБИС-ийн баруун талын зогсоол болон өөр таван чиглэлээс тус бүр 20 автобус Хүй долоон худаг руу явах юм байна. Харин рейлбус 500 төгрөгөөр үйлчлэх аж. Наадамчид рейлбуснаас Дунд голын загсоол дээр буугаад Төв цэнгэлдэх хүрээлэн орж болохоос гадна Хүй долоон худаг хүртэл зорчиж болно. Харин рейлбусны зорчигчдыг наадмын талбай хүртэл таван тээврийн хэрэгсэл зөөх аж. Иргэд хоёр цэгт буюу “Дүнжингарав” худалдааны төв, “Мишээл” экспо худалдааны төвийн зогсоолд машинаа тавиад тэндээсээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой. Энэ жилийн баяр наадмаар чиглэл бүрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмж, хоорондох хугацааг багасгаад, чиглэлийн зохион байгуулалтыг өмнөх жилийнхээс өөрчилсөн гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car