antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2015 Comments are off

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

нийтлэсэн Admin

golАлтай нуруу болон түүний салбар уулсаас усжих  Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Манхан, Халх-Баянхошуу  харуул орчмоор үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна. 7 дугаар сарын 8-нд Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын сав  дагуу суурьшиж, нутаглаж, аялаж, амарч, зугаалж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

                                                           Ус судлалын сектор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car