ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САР
БИЛГИЙН ТООЛЛЫН 22, МОГОЙГ ХҮЛЭГЧ ОДТОЙ, ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
(Аргын тооллын 7 сарын 8, Буд гараг)
Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: эд, эдлэл, идээ, ундаа олно
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Холбоотой мэдээ
Comments are closed.