antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2015 Comments are off

Улаанбаатарт 28 хэм дулаан

нийтлэсэн Admin

2015 оны долоодугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зарим, говийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, төв, зүүн, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газраар 26-31 градус, говь, талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 22 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 08-ноос долоодугаар сарын 12-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

8-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэх боловч 10,11-нд халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car