antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2015 Comments are off

Хувийн хэвшлийнхэн хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулна

нийтлэсэн Admin

huviinhevshilСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хурлаар 25 асуудал хэлэлцэв.Үнэт цаасны зах зээлийн тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хуулиуд 2013 онд батлагдсанаар кастодиан, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, клирин (тооцооны)-гийн байгууллагууд зэрэг олон шинэ оролцогчид санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

Харин өнөөдөр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрхийг анх удаа “Дилерийн арилжааны төв” ХХК-д олгосноор хувийн хэвшлийн үнэт цаасны арилжаа тооцооны байгууллага бий болов. Дэлхийн 70 орчим орны 100 гаруй биржид ашиглагддаг Nasdaq OMX группын цахим арилжааны системийг ашиглан  төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт, иргэд, байгууллага, даатгал, арилжааны банк зэрэг санхүүгийн байгууллагуудын хийж буй хөрөнгө оруулалтын багцийг өөрийнхөө зорилтот зах зээл гэж тус компани үзэж байгаа ажээ. Тэдний ашиглах цахим арилжааны  систем нь бүх төрлийн хувьцаа, өрийн хэрэгсэл, санхүүгийн хэрэгслүүд, түүнчлэн валют, таваар (түүхий эд)-ын арилжаа солилцоог хийх боломжтойгоос гадна клиринг, төвлөрсөн хадгаламжийн болон брокерийн (back office) системтэйгээрээ давуу  талтай байна.

Мөн өдрийн хуралдаанаар жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцдог зарим итгэлцүүрийн хувь хэмжээг өөрчлөв. Тээврийн хэрэгслийг  ашиглаж байгаа газар нутгийн байршлийн итгэлцүүрийг   Улаанбаатар хотод 1,0 байсныг 1,2, Орхон, Сэлэнгэ, Дархан Уул, Төв аймагт 0,9  байсныг 1,1 болголоо. Хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газарт осол аваарь их гардагтай холбоотой эдгээрт оршин суудаг иргэдийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын хураамж нь олгож буй нөхөн төлбөрийнхөө хэмжээнд хүрдэггүйгээс итгэлцүүрийг нэмсэн байна. Мөн даатгуулагчийн нас,  автотээврийн хэрэгсэл  жолоодох туршлагын итгэлцүүр буюу  22 хүртлэх насны, 2 жил хүртэл туршлагатай жолоочийн ангилалыг хамгийн их осол аваарь гаргадаг 25 хүртэлх насны, 3 жил хүртэлхи туршлагатай жолооч нарт хамаатай байхаар,  тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлын итгэлцүүрээр “В”ангилалын  хөдөлгүүрийн  багтаамжид хамаардаг техникийн хэрэгсэлд 0,1  фуктээр өсгөв. Ингэснээр нэг талаас даатгалын компаниудаа дэмжиж, нөгөө талаас даатгалын хураамжийг даатгалын тохиолдол их гаргадаг даатгуулагч арай илүү хэмжээгээр,  даатгалын тохиолдол гаргадаггүй даатгуулагчийн хувьд хөнгөлөлт эдлэх шударга зарчимд нийцүүлэн тогтоов гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаасс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car