antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2015 Comments are off

Улаанбаатарт 33 хэм дулаан

нийтлэсэн Admin

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар  агаарт 32 градусыг давж хална.

Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд: Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр аагим халуун үргэлжлэх тул, хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгороор 23-28 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 33-38 хэм, бусад нутгаар 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-33 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car