antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 Comments are off

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат: Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар л хувиараа гадны пи арчид авчраа биз

нийтлэсэн Admin

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Сүүлийн үед АН-ын ҮЗХ-ны хурлыг тов нэлээд анхаарал татах боллоо?
-Удахгүй ҮЗХ хуралдана. Хуралдахдаа улс орон даяар “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг нэгтгэж дүгнээд, цэгцэлчихээд хуралдааны товоо зарлана. Хугацааны хувьд намын дарга зарладаг учраас хэлэх боломжгүй.
-Тэгвэл яагаад намын дарга ҮЗХ-ын товыг зарлахгүй байгаа юм бэ?
-Мөрийнхөө хөтөлбөрийг зайлшгүй цэгцэлж дуусч байж ҮЗХ-ны хурлаар оруулах ёстой. Энэ сардаа багтааж дуусгахгүй. Үүнээс гадна ирэх оны нэг сард аймаг сумдынхаа хөтөлбөрийг боловсруулах төлөөллийг цуглуулж Улаанбаатарт эцсийн байдлаар хэлэлцэнэ. Бүх сумаас таван төлөөлөл оролцоно. Тэгээд тухайн сумын хөтөлбөр яаж боловсруулах талаар цуглараад ярилцана. Тухайн суманд ямар тулгамдсан асуудал байна. Ярилцаад ийм хэмжээнд ингэж хөтөлбөр гаргана гэдгийг тухайлан ярилцана. Хэвлэлийнхэн нэг зүйлийг ажиглах ёстой. АН-ын ажлын арга барил өөр шүү дээ. Цоо шинэ хэлбэр рүү явж байгааг анзаарахгүй байна уу. ҮЗХ дээр 21 аймгийн хөтөлбөр ямар өнгө төрхтэй байна гэдгийг хараарай. Аймаг бүр өөр өөрийн арга барил, өнгө төрхтэй харагдах болно. Тиймээс намаас тэр бүхэнд нь таарсан хөтөлбөр боловсруулна. Ингэж ерөнхий лозунг, хий популизм хоёроос салмаар байна шүү дээ. 20 жил ингэж явлаа, бид юу хожсон юм бэ. Асуудалд прагматик хандах ёстой шүү дээ.
-АН сонгуульд нэр дэвшигчиддээ 50 саяын төгрөгийн босго тавьсан. Энэ нь мөнгөтэй хүн л сонгуульд нэр дэвш гэсэн буруу ойлголтыг нийгмд өөгшүүлж өглөө гэсэн шүүмжлэл дагуулж байна?
– Мөнгө авч хүнийг сонгуульд оруулах гэсэн огт биш. Хэн ч гэсэн хэрвээ сонгуульд нэр дэвших гэж байгаа бол тухайн хүнээс болон намаас зардал гарч таарна. Энэ зардлыг хамтдаа гаргаж, сурталчилгаа явуулах бүх зардлаа санхүүжүүлэх эх үүсвэрийг гарга гэж байгаа юм. Нэр дэвших сонирхолтой Доржоос Д.Эрдэнэбат 50 сая төгрөгийг нь аваад боллоо. Явж нэрээ дэвшүүл гэж байгаа юм биш. Тэр хоёрын дунд асар том ойлголтын зөрүү бий. Үүнийг мэдсээр байж мэдэхгүй юм шиг байгаад л гайхаж байна.
Дэнчингийн мөнгөний утга учир нь юундаа байгаа юм бэ. Уучлаарай хэрвээ, та нэр дэвших гэж байгаа бол мэдлэг, боловсрол, чадалтай, олон түмэнд танигдсан байж болно. Гэхдээ адаглаад гэрээсээ аймгийн төв рүү явлаа гэхэд гарах машины бензины зардлыг төлөх чадвартай байж сонгуульд өрсөлдөх хэрэгтэй. Хичнээн мэдлэгтэй байсан гээд мөнгөгүй гээд алхаж очих уу. Дэнчингийн асуудал угтаа үйл ажиллагаа явуулах зардлын тухай ойлголт хамтдаа явж байна шүү дээ. Түүнээс хэдэн хүний мөнгийг нэг хүн аваад хамаад барьцаа болгосон асуудал биш. Энэ чинь угаасаа барьцаа дэнчин хандив ч биш, татвар. Татвар үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Яагаад үүнийг буруу талаас нь өдөөгөөд байгаа юм бэ.
-Буруу талаас нь тайлбарлаж хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож байна. Үнэхээр тэгж л харагдаж байна шүү дээ ?
-Ингэж тайлбарлах нь хэнд хэрэгтэй юм бэ. Энэ татвараар нам тухайн хүнийг сурталчилна. Мөн тухайн хүн намаа сурталчлах үйл ажиллагааг явуулах  үүрэгтэй. Үүнээс өөрөөр АН-д элдвийн санхүүжилт гэж байдаггүй. Дахин хэлэхэд энэ бол сонгуулийн өмнөх бэлтгэл ажлыг хангах зардал шүү дээ. Улсаас бидэнд сонгуульд зарцуул гэж мөнгө өгдөггүй. Нам өөрийгөө ийм аргаар санхүүжлэхийг би хувьдаа зөв гэж үздэг. Хэрвээ үгүй гэвэл нам хулгай хийх үү. Нэг эсвэл нэг том хүний халаасанд орох юм уу. Тийм юм байхгүй шүү дээ.
-Зарим улстөрчид танай намын арга барилыг шүүмжилдэг шүү дээ?
-Үнэхээр нэр дэвшихийг сонирхсон ч мөнгөгүй хүн байгаа бол нэр дэвшихгүй байж бас болно шүү дээ. Тэр хүнийг заавал дэвш гээд байгаа юм алга. Хэдийгээр мэдлэг боловсрол чадалтай ч дэмжих хандив өргөх хүнгүй бол бас л өөрийгөө бодож үзэх ёстой доо. Тэр хүнийг 100 хувь цалин зардлаа гарга гэж байгаа биш л дээ. Ямарч улс оронд сонгуулийн сурталчилгааг хийхдээ ардаа дэмжлэгтэй байж нэр дэвшдэг. Яагаад гэвэл энэ хүн зөв хүн байна. Нийгэмд юм хийх хүн учраас төрд гаргах ёстой. Тиймээс бид дэмжиж улстөрд оруулна гэдэг байдлаар хандаж бас болно. Манайхны зарим нь хандивын данс нээгээд болоод л байна шүү дээ.
-АН үндэсний томоохон бизнесмэн олонтой мөртлөө хандивын данс нээх нь хэр зохимжтой юм бол?
-Хандивын данс нээхэд харин ч хүмүүс талархан хүлээн авч, мөнгө оруулж байна. Энэ хүн нийгэмд хэрэгтэй учраас дэмжье гэж байгаа нь эрүүл үзэгдэл биз дээ.
-Үүнийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дарга байхдаа эхлүүлсэн байх аа?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар хандивын данс нээсэн. Хүмүүс маш сайн хандив өргөсөн шүү дээ.
-Хамгийн их нь хэдэн төгрөгийн хандив өргөж байсан бэ?
-Тэрийг санахгүй байна
-АН-ын хандивын данс нээснийг нийгэм яг юу гэж ойлгож хүлээж авч болох вэ?
-АН-ыг хандивын данс нээснээс хойш хүмүүс мөнгө төгрөг өгч байна. АН-д итгэл үзүүлээд л байна шүү дээ. Энэ чинь маш том дэмжлэг. Хэрвээ улстөрийн дэмжлэг байхгүй бол хэн ч гэсэн нэр дэвших гэж гүйгээд, төлөх ёстой татвараа төлж чадахгүй байж элдвийн юм гоншигнох хэрэггүй л байхгүй юу. Хэнд хэрэгтэй юм бэ. Тэгвэл нэрээ дэвшүүлэхээ боль. Заавал нэр дэвшүүл гэж хэн шахаад байгаа юм бэ. Өөрийнхөө байрыг барьцаалаад мөрийтэй тоглоомчин шиг хамаг юмаа тавчихаад идэх хоолгүй мөртлөө сонгуульд өрсөлдөж болохгүй шүү дээ.
-Сонгуулийн хуулийн шинэ хувилбар намын даргад таалагдагсдад ээлтэй хувилбар боллоо гэх юм. Та шинэ хуулийг төслийг хэрхэн ажиглаж байна вэ?
-Сонгуулийн хууль юун түрүүн батлагдаагүй байна. Төслийг нь харахад намын удирдлагаас хамаарахгүй хийгдэх зүйлс олон байгаа. Энэ байдлыг нь ч би зөв зүйтэй гэж хүлээж авч байгаа. Өөрөөр хэлбэл 76 улстөрчийн эхний 48 нь тойргийн нэр дэвшигч мандатын тоогоор шилэгдэнэ. Нэр дэвших асуудлыг аймгийн намууд шийднэ шүү дээ. Тухайн аймаг орон нутагт хэн ард түмнийдунд нэр хүндтэй нь л дэвшинэ.
-Одоогийн байдлаар нэр дэвших сонирхолтой дэнчингээ өгсөн хичнээн хүн АН-д байна вэ?
-Үндсэн дүрэмд заагдсан заалтынхаа дагуу татвараа төлөөд явж байгаа. Нэр дэвших 110 хүн бүгд татвараа өгчихсөн.
-Сүүлийн үед танай намын гишүүд гишүүнчлэлээ сэргээх боллоо. Сонгуулийн уур амьсгал хэдийнэ орж дээ?
-Манай намд гишүүнээр орох нь анхан шатанд элсдэг учраас хүний эрхийн асуудал. Тийм сонирхолтой үзэгдэл биш.
-Ер нь АН-ын нэр хүнд судалгааны төвүүдээр өндөр үзүүлэлттэй байх болжээ. Хамгийн сүүлд Прогноз судалгааны төвийн судалгаагаар танай нам өнгөлсөн байна билээ?
-Тийм яриа л их гарах болжээ. Би гайхаад байгаа юм. 16 гэдэг нь хаанаас гарсан, хэн ч хэлсэн тоо юм бэ. 16 хувиар АН нэгт явж байна гэсэн атлаа энэ тоо нь гологдоод байна гэх юм. Би судалгаанд нэг их итгэдэггүй. Олон дахин авсан судалгаа ямарваа нэг юмыг илэрхийлдэг. Яг тоон процент дээр очихоороо харьцангуй ойлголт. Эндээс ганцхан зүйл мэдэрч байгаа нь АН-ыг дэмжих дэмжлэг нийгэмд түлхүү байгааг л мэдэрч байна. Тэр нь хэд байх нь хамаагүй. Аливаа тоон үзүүлэлтэд дулдуйдаж хөөрцөглөх хэрэггүй.
-Ингэхэд АН 2012 оны сонгуульд эртнээс бэлдэж эхэлсэн бололтой. АНУ-аас хүртэл пи ар агентлагын зөвлөх авчирч зөвөлгөө авч байгаа сонсогдсон?
-Сонгуулийн бэлтгэл хангагдаж байгаа. Гэхдээ гаднаас пи ар агентлаг авчирсан гэдэг ташаа мэдээлэл байна.
-Хэвлэлээр зураг нь хүртэл гарсан байна билээ?
-Хаанаас ийм мэдээлэл аваад байгаа юм бэ. Хувийн журмаар С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр л гаднаас пи ар-чид авчирсныг намтай холбох хэрэггүй. Дахин хэлэхэд худлаа ор үндэслэлгүй яриа. Яагаад үнэмшихгүй байгаа юм бэ.
-Өмнөх сонгуулиар гадны пи арчдыг авчирсан байх аа?
-Хэзээ ч АН гадны пи арчид авчирч байгаагүй. Сонгуулийн пи арыг бид өөрсдөө хийдэг. Манай намд тийм чадалтай хүмүүс олон бий. Өөрөө өөрсдийгөө аваад явчихдаг.
-АН дотооддоо хуваагдсан үзэл бодлын зөрчилдөөнтэй байх болжээ. Энэ байдал сонгууль хүртэл үргэлжилбэл танай мнамд л хор хохиролтой юм шиг ээ?
-АН дотроо хуваагдсан үзэгдэл байхгүй. Үзэл бодлын, бодлого явуулах арга барилын зөрчилдөөн байгаа юу гэвэл бий. Дандаа байдаг зүйл, цаашдаа ч байна. Намын амьдрал буцалдгаараа буцалж байна. Нам дотор үзэл бодлын зөрчилдөөн байнга байдаг. Цаашдаа ч байх болно. Хагаралдах, шүүмжлэх хоёр алд дэлмийн зөрүүтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car