antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2015 Comments are off

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулна

нийтлэсэн Admin

tsetserlegthureelenУлаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна.  Тоглоомын талбайн  тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн албан татварын төлбөрт шаардлагатай зардлыг гаргахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/563 дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу  гаалийн албан татварт шаардлагатай 23 902 211 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо.  Хүүхдийн тоглоомын бүтээн байгуулалтын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд стандартын дагуу хийж, гүйцэтгэхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-т үүрэгт болголоо. Шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car