antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2015 Comments are off

Нийслэлд шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар, тусгай зөвшөөрөл олголоо

нийтлэсэн Admin

tsetserlegНийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай”  А/560 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгохоор шийдвэрлэлээ.

Шинээр байгуулагдсан дээрх  цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР
БАЙГУУЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ОЛГОСОН УЛСЫН ДУГААР
Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин
чадал
Цэцэрлэгийн улсын дугаар
1 Сонгинохайрхан 20 120 228
2 4 120 226
3 7 120 227
4 Хан-Уул 16 120 223
5 10 150 230
6 Чингэлтэй 7 150 224
7 Сүхбаатар 16 240 225
Нийт 7 900


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car