antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2015 Comments are off

Эрлийз морьдыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулна

нийтлэсэн Admin

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа.

Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийсэн байна. Тухайлбал, “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар шийдвэрлэжээ. Мөн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталсан байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт ажлаа сайтар нягталж, Хүй долоон худаг болон Төвцэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг долдугаар сарын 5 гэхэд дуусгаж бэлэн болгох, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

Хурдан морьдын салбар хороонд шинээр батлагдсан журмыг уяачдад танилцуулж заавар өгөх, уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулах ажлыг одооноос сурталчилж ажиллахыг анхааруулав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car