
Батлагдсан авто замуудын барилга угсралтын ажилд шаардлагатай 1 тэрбум 22 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.
Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
СОНГОГДСОН БАЙРШИЛД БАРИГДАХ АВТО
ЗАМУУДЫН ЖАГСААЛТ
№ | Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Төсөвт өртөг |
1 | Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчимд хийгдэх авто замын барилга угсралтын ажил /245м/ | 429,383,058 |
2 | Эрдэнэтолгой уруудсан замаас Улаанхуарангийн эцсийн буудал хүртэлх авто зам /510м/ | 592,687,760 |
ДҮН | 1,022,070,818 |
Холбоотой мэдээ
Comments are closed.