Нийслэлийн зам засвар, шугам хоолой солих ажлыг энэ сарын 7-ноос наймдугаар сарын 16-ныг хүртэл гурван үе шаттайгаар гүйцэтгэх юм. Эхний ээлжид Төв шуудангийн уулзвараас “Цэцэг” төвийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг энэ сарын 7-ноос хааж шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хийж дуусгалаа. Тэгвэл “Цэцэг” төвийн уулзвараас УИД хүртэлх уулзварыг энэ сарын 21-ний 06:00 цагаас ирэх сарын 5 хүртэл хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийнэ. Энэ хугацаанд 19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед тээврийн хэрэгслүүд Баруун сэлбэ, Цэрэндорж, Жуулчин, Самбуу, Сөүлийн гудамжаар зорчих аж. Мөн Энхтайваны өргөн чөлөөнөөс Их дэлгүүрийн баруун хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгож, Нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг урдаас хойд чиглэлд нэг урсгалтай болгон зохион байгуулах аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.