Амьдралаа зөв залж, амжилтанд хүрэхийн тулд та зөв шийдвэр гаргаж, бага хугацаанд үр дүнтэй ажиллаж бас амарч байх хэрэгтэй. Үүний тулд юуны өмнө идэж буй хоолондоо зайлшгүй анхаарал тавих шаардлагатай. Тийм шүү. Хоол хүнсээ зөв сонгох нь таны биеийн хамгийн том энергийн уурхай болох тархины чинь хүчин чадлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болно. Харин доорх зөвлөгөөний дагуу хоолловол та өмнөхөөсөө 200 дахин илүү үр бүтээлтэй ажиллаж чадна гэдгийг судалгаагаар баталсан. Та 15 настай ч бай 40 настай ч бай энэ зөвлөгөө үр дүнгээ өгнө гэдэгт итгээрэй.
Богино хугацааны ой тогтоолтоо сайжруулахад
Хамгийн сайн: Кофе
Жирийн цэвэр кофе нь тархины хамгийн шилдэг түлш юм. Кофейн нь хүний хөгшрөлтийн үйл явцыг сааруулж, богино хугацааны ой тогтоолтыг сайжруулдаг нь батлагдсан. Нэг судалгаагаар Британийн эрдэмтэд ердөө нэг аяга кофе хүний анхаарал болон асуудал шийдвэрлэх чадваруудыг хэд дахин сайжруулдагийг тогтоосон байна.
Хамгийн муу: Гаазтай ундаа, хэт их кофе
Та ер нь сайн зүйлийг хэтрүүлж хэрэглэснээр эерэг үр дүн гарсан тохиолдлыг сонсоогүй л байх . Үүний адил хэт олон аяга кофе уувал та төлөвлөсөн цагтаа дугхийгээд авч чадахгүй болно гэсэн үг. Түр хугацаанд унтах нь таны тархийг дахин ачааллахад тустай. Кофеноос болж тархиа амраахыг хүссэн ч чадахгүй болчихвол та бухимдаж эхэлнэ биз дээ.
Урт хугацааны ой тогтоолтоо сайжруулахад
Хамгийн сайн: Нэрс жимс
Нэрс жимсэнд агуулагддаг исэлдэлтийн эсрэг элементүүд нь таны тархинд гэнэтийн саатал гэмтэл гарахаас сэргийлж, Алцгеймэр болон Паркинсоны өвчин тусах эрсдлийг багасгана. Мөн тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сайжруулах хамгийн гайхалтай буюу энгийн арга бол нэрс жимс хүнсэндээ хэрэглэх явдал юм гэдгийг судалгаагаар нотолжээ.
Хамгийн муу: Түүхий болон гүйцэд болоогүй нэрс
Нэрс жимс хэдий гайхалтай ид шидтэй ч зарим нэг зүйлийг санах хэрэгтэй. Хэрэв нэрсний боловсрох үе хэдийнэ өнгөрсөн бол хөлдөөж хадгалвал чанар алдагдахгүй харин ч нэмэгддэг гэнэ шүү. Харин боловсрох цаг нь болоогүй байхад зарагдаж байгаа нэрс жимсийг идэж болохгүй. Хэдийгээр тэднийг харахад болчихсон мэт боловч түүхий байхад нь түүж аваад, тээвэрлэх замд болсон гэсэн үг. Үүнийг хуурамч боловсорсон нэрс гэдэг. Та бутан дээрээ гүйцэд боловсорсон нэрсийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
Хурдан сэтгэхийн тулд
Хамгийн сайн: Хулд загас
Хулд загасны маханд агуулагддаг омега-3 өөхний хүчлүүд нь хүний тархинд бие даасан эдүүд бий болгож чаддаг учраас таны тархины сэтгэн бодох чадвар, хурд хүчийг эрс нэмэгдүүлдэг байна. Мөн хулд загасны мах нь ниацинаар баялаг учир Алцгеймэрийн өвчин тусах эрсдлийг багасгаж, оюун ухааны доройтлын хурдыг сааруулдаг байна.
Хамгийн муу: Өөх тосоор баялаг мөхөөлдөс
Өөх тосны агууламж өндөртэй хүнс бүхэн сайн биш. Өөх тосоор баялаг мөхөөлдөс гэх мэт амттан таны цусны сувгуудыг бөглөрүүлж, таны биеэр тарах ёстой шим тэжээлт бодисын эргэлт болон тархины цусан хангамжийг сааруулдаг. Тэгээд ч мөхөөлдөс бол тархинд тохирсон эрүүл хүнс огтхон ч биш.
Эрч хүчтэй байхын тулд
Хамгийн сайн: Уургаар баялаг венегреmтэй салат
Сүмсэнд орсон тос, цагаан цуу нь салатанд агуулагдаж буй уураг, нүүрс усны шингэлтийг удаашруулж, цусан дахь сахарын хэмжээг тогворжуулан таны эрч хүчтэй байдлыг удаан хадгална. Салатандаа тахиан мах, гүйцэд чанасан өндөг, бууцай зэргийг холивол уургийн хэмжээг нь нэмэгдүүлнэ.
Хамгийн муу: Цагираг боов болон өндөгтэй бин
Судлаачид уураг болон нүүрс усаар баялаг өглөөний хоол иддэг хүмүүсийн цусны дээжээс авч судалгаа хийжээ. Өглөөний цайнаас хоёр цагийн дараа нүүрс усаар баялаг хүнс хэрэглэдэг хүмүүсийн триптофан нөгөө хэсэг хүмүүсийнхээс дөрөв дахин их болсон байж. Триптофан ихэднэ гэдэг нь таны бие нозоорч, өөрийн эрхгүй унтах хүсэл төрнө гэсэн үг юм. Цацагт хяруулын маханд их хэмжээний триптофан агуулагддаг нь Талархлын баярын дараа хүмүүсийн нүд анилдан орлуугаа мөлхдөг шалтгаан юм байна.
Тайвширч, тархиа амраахын тулд
Хамгийн сайн: Өөх тос багатай тараг, холимог самар
Словякийн эрдэмтэд хоёр төрлийн амин хүчлийг хэдэн залууст гурав, гурван граммаар, харин бусдад нь зориулалтын тайвшруулах эм өгч, дараа нь тэднээс илтгэл тавихыг хүсчээ. Илтгэлийн дараа хүн бүрийн цусан дахь стрессийн гормонийг хэмжиж үзэхэд амин хүчил хэрэглэсэн залуусынх бусдаасаа нэг дахин бага гарсан байна. Эдгээр амин хүчлүүд нь тараг, самранд хамгийн ихээр агуулагддаг байна. Тэгэхээр та тайвширч, тархиа амраахын тулд элдэв эм хэрэглэхийн оронд тараг уу бас самар ид.
Хамгийн муу: Хийжүүлсэн ундаа
Америкийн Бүх нийтийн эрүүл мэнд сэтгүүлээс явуулсан судалгаагаар өдөрт хоёр лааз хийжүүлсэн ундаа уудаг хүн бусад хүмүүсээс гурав дахин илүү бухимдуу сэтгэлээр унамтгай байдгийг тогтоожээ.
Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд
Хамгийн сайн: Гаатай цай
Судалгааны дүнгээс харахад гааны үнэр нь таныг анхаарлаа төвлөрүүлж, оюуны бүтээмжээ сайжруулахад тусална. Тэгэхээр та нэг аяга сайхан гаатай цай уучихаад ажиллаад үзээрэй. Мөн та зарим үед шөнө болчихоос өмнө гэртээ харих гэтэл, эсвэл яаралтай ажилтай явтал түгжрэлд ороод гацчихдаг л биз дээ. Ийм үед ихэнх жолооч нар дэмий л уурлаж бухимдан өөрийгөө зовоодог. Тэгвэл нэг судалгаагаар гаа нь жолооч нарыг илүү сэрэмжтэй, бухимдал багатай болгодгийг тогтоосон байна.
Хамгийн муу: Чихэр
Чихэрлэг хүнс идсэнээр таны бие, тархи бөөн глюкозоор бөмбөгдүүлж, хамгийн гол нь түүний нөлөөгөөр ухаан санаа чинь бүүр түүр болдгийг сайн санах хэрэгтэй. Чихэрлэг зүйл мөн таны анхаарлыг бүрэн сарниулах болно.
Сайхан инээж, сэтгэлээ сэргээгээд авахын тулд
Хамгийн сайн: Бууцайн салат
Бууцай мэтийн ногоон навчит ургамлууд нь В-гийн төрлийн витаминуудаар баялаг бөгөөд эдгээр нь сэтгэл сэргээгч гормонуудыг бөөн бөөнөөр үйлдвэрлэдэг гэнэ. Мэдрэлийн шинжлэх ухаан сэтгүүлийн судалгаагаар В6 витамины дутагдал нь хүнийг уур уцаартай, бухимдуу болгодог болохыг тогтоожээ.
Хамгийн муу: Цагаан шоколад
Цагаан шоколад нь какаоны өтгөн эдүүдийг, чихэр ихээр агуулдаг учир үнэндээ жинхэнэ шоколад биш юм. Тиймээс энэ нь жинхэнэ шоколад шиг хүний сэтгэлийг сэргээдэггүй харин ч дордуулна. Тэгэхээр жинхэнийг нь л сонго, хар нь хавьгүй дээр. Какао хэдийчинээ их байна сэтгэл сэргээгч элемэнт төдийчинээ их, таныг тавгүйтүүлдэг чихэр төдийчинээ бага байдаг.
Холбоотой мэдээ
Comments are closed.