antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2015 Comments are off

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу

нийтлэсэн Admin

altanhuyg0506Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтануяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд эл хуулийг өнөөдөр чуулганаар хуралдаанаар хэлэлцэх байсан ч хассан юм. Тиймээс Н.Алтанхуяг мэдээлэл хийж “УИХ-ын гишүүн хууль санаалчах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна” хэмээсэн юм. Тэрээр мэдээлэл хийх үеэрээ “Хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан тухай тодруулсан. Өчигдөр АТГ-аас хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлсэн байна. Тэгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн гэсэн бичгийг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад ирүүлсэн байна. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж болохгүй. Гэтэл жагсаалтаас хассан байна. Товчхондоо бол УИХ-ын гишүүн хууль санаалчах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна. Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ. Төрийн байгууллага өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацдаг болсон байна. Би 2014 оны 11 дүгээр сарын 05-нд Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед би “Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална” гэж хэлсэн. Сүүлийн долоон сарын хугацаанд ард түмний язгуур эрх ашгийг ихээхэн хөндсөн. Түүнчлэн намайг Ерөнхий сайд байхад буюу 2014 оны нэгдүгээр сард зарим хуульд өөрчлөлт оруулах замаар хууль хяналтын байгууллага хоорондын эрх мэдлийн хувиарлалтыг алдагдуулсан. Эрх мэдлийн хувиарлалт алдагдсантай холбогдуулан сүүлийн нэг жил хагасын хугацаанд хүний эрхийг ноцтой зөрчих асуудал газар авсан гэдгийг хүний эрхийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан. Анх тухайн хуулиудад өөрчлөлт хийхэд Засгийн газар хүний эрхийн байгууллагуудаас санал авч байсан. Тэр үед хүний эрхийн байгууллагууд “АТГ-ын харъяанд шилжсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөхгүй бол хүний эрхийн зөрчил улам бүр даамжирна” гэсэн санал ирүүлсэн. Тухайн үед уг зөвлөмж хэрэгжээгүй. Тиймээс би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны тавдугаар сарын 08-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, өргөн мэдүүлсэн” гэв.

Мөн УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд  улаан цайм, бүдүүлгээр халдаж, довтолдог зүйл байгаа тухай ч мэдээлэл хийх үеэр ярьсан юм. Тэрээр түүнийг ТЕГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг маш муу мэтээр бичиж байгаа нь хэрээс хэтэрсэн зүйл гэж үзэж байгаа аж. Тиймээс өөрийн санаачилсан хуулийн төслийг  ямар зорилготой болохыг хэвлэлийн хурлын үеэр тайлбарлсан юм. Тэрээр “Нэгдүгээрт, миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. 2002 онд УЕП-ын дэргэд байгуулагдсан Мөрдөн байцаах алба гэж байгаа. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон. Үүнийг би буцааж байгаа юм. Учир нь хүний эрхийн зөрчил газар авч байна. Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ. Цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн.  Тиймээс  өмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд хуульд  өөрчлөлт оруулахдаа АТГ-ын шалгадаг хэргийн хүрээг өргөн болгосон. Албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Тиймээс энэ өргөн томъёоллыг нь багасгасан.  Харин АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа.

Үүнийг өөр байдлаар тайлбарлаж, Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна.  Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ.

Хууль хяналтын байгууллага хоорондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. Миний  УИХ-ын гишүүний барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”.  Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр болгон дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг ийм нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй.  Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ. Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна.  Монголд дахиж том  хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах  үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон.

1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгохоор хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Тэр үед прокурор Чойдогсүрэн гэж хүн “Энэ хэрэг биш байна, болоогүй байна” гээд буцаасан. Прокурорынхон хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад учруулж байна. Прокурорынхон хувьсгалын эсэргүүг хамгаалж байна. Ингэж хэлсний дараа Чойдогсүрэн прокурорыг буудаж алсан.

Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа.

Монгол Улсад аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах ядал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.

Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн хоёр жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Авлигатай тэмцэхэд Алтанхуяг саад болж байна, авлигачдыг Алтанхуяг хамгаалж байна гэж байгаа нь 1930-аад оны үгтэй адилхан. Энэ түүхийг давтуулахгүй байх тэр хувь заяа санаачлагч нь над дээр, хийгчид нь УИХ-ын гишүүд дээр байгаа.

Яах вэ бид алдаатай юм гаргачихсан юм билээ, тэрнийгээ засаад залруулчихъя гэж байгаа юм. УИХ-ын гишүүн хууль санаачилснаараа хардлагад өртдөг, дарамт шахалтад өртдөг, бие болоод сэтгэлийн доромжлол амсдаг юм. 25 жилийн хугацаанд гараагүй, одоо бол илэрхий болж байна. Хууль санаачлах эрхэнд халдаж байна, хэвлэл мэдээллээр тархи угааж байна. 1.6 жил энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нийгэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй, авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдах, бизнес эрхэлж байгаа хэдэн хүнийг шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Энийг би Ерөнхий сайд байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн. Би хэлэх үгээ хэлнэ, хийхээ хийнэ.

Энэ хууль батлагдсанаар хэнд хэрэгтэй болох вэ гэхээр прокурор нь прокурор шиг ажиллана. Одоо ямар байдал бий болчихоод байгаа вэ гэхээр одоо АТГ- руу Мөрдөн байцаахыг нь өгчихөөр хэн нэгэн хүнийг шоронд хорино гэвэл АТГ прокурор дээр очоод “тэр нөхрийг шоронд хоримоор байна” гэж байгаа юм. Прокурор тэг л гэж хэлэхээс аргагүй болж байгаа юм. Үгүй гэхээр чам дээр албан тушаалын хэрэг байгаа шүү, 33 оны өгүүлбэрийг хэлж болж байгаа юм. АТГ-ын ажилд саад учруулж байгаа учраас чам дээр хэрэг үүсгэнэ. Ийм нөхцөл байдал байгаа учраас прокурор болон шүүгчдийг шударга ажиллуулахад саад учруулаад байна. Манай хууль, хяналтын байгууллагад шударга хүмүүс түм бумаараа байгаа гэдэгт эргэлэхгүй байгаа. Одоо нэг сүлжээ үүсчихээд байна. Тэр нь АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргауулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргуулдаг. Сүлжээ хэрэг гэж хэлж байна. Жишээ нь 100 шүүгч байдаг гэвэл дөрөв, тавтай нь холбоотой юм ярьж байна.

УИХ-ын даргад хэлсэн “та наадах хуулиа хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн.

Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад ийм бичиг өгсөн байна лээ. Эд нар их шуурхай ажилладаг болоод байгаа. Миний эсрэг биш л дээ. Монголын төрийн эсрэг гэж хэлье. Нэг агентлаг бичгээ өглөө. Нөгөөх нь шууд УИХ-руу бичгээ өглөө. Ямар шуурхай ажилдаг болчихсон юм бэ. ҮАБЗ-өөс зохих шийдвэр гаргах нь зүйтэй байна гэж бичсэн байна. Энэ нарийн бичгийн дарга их том алдаа хийж байгаа юм. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм л даа. Зөвлөмж гаргадаг юм. Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ. Манай төрийг ёстой самарч байна. Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.

УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд яаж халдаж байгаа вэ гэхээр авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хүчийг сулруулах, саармагжуулах, эрсдлийг дагуулсан хуулийн төслийг санаачлан батлуулахаар ажиллаж байгаа нь улстөрчийн авлигалтай тэмцэх хүсэл зориг ямар түвшинд байгааг олон нийт болон олон улсын байгууллага харж болохоор байна. Ингэж Их хурлаас байгуулагдсан нэг байгууллага ийм дүгнэлт хийж болох уу.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хуулийн төсөл нь түүний хувьд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс тодорхойлсон хууль дээдлэх зарчимд захирагдаагүй иргэдийн итгэл хүлээхүйц биш хариуцлагагүй байна гэж бичсэн байна. Яаж ингэж дүгнэдэг байна. Түүнчлэн албаны бүрэн эрхээ хувийн болон өөртөө хамааралтай бүхий этгээдийн хувийн зорилгоор ашиглахгүй, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхолын хувийн болон тусгай ашиг сонирхолоос илүүд үзэхээр хуульчилсны эсрэг болжээ гэж үзэхээр байна гэжээ.

Хэн төр барьж байгаа юм бэ. Их хурлын гишүүд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төр барьж байгаа юм уу. Үгүй л байна шүү дээ. Эд нар барьж байгаа юм байна.

Ил захидалдаа “Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт тус тус шилжүүлэх тухай ноцтой өрөөсгөл, саналыг УИХ-ын гишүүн Н.лтанхуяг гаргаад зогсохгүй УИХ-аар батлуулах эхний алхмыг хэдийнэ хийгээд амжсан байна” гэжээ. УИХ-аар хууль хэлэлцэх чинь процедуртай. Ямар нэгэн нөхөр хулгайгаар эхний алхамуудаа хийгээд амжсан байна гэдэг бол байж болохгүй” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car