antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2015 Comments are off

Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулна

нийтлэсэн Admin

g horoololНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс  хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг тус тус баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын  Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Мөн батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car