Их, дээд сургуулиудын амралт эхэлж байгаа ч оюутнууд нийтийн тээврийн үйлчилгээнд долдугаар сарын 1 хүртэл үнэгүй хамрагдах журамтай. Энэ жил ч гэсэн дээрх журам хэвээр үйлчлэх юм байна. Оюутны смарт картаар энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд чиглэл, цаг харгалзахгүй үйлчилнэ. Хэрвээ нийтийн тээврээр зорчихтой холбоотой асуудал үүссэн бол нийслэлийн Тээврийн газрын шуурхай утас 326352 дугаарт зөрчлийг мэдэгдэх боломжтой юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.