antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2015 Comments are off

Эболагийн халдвар дахин сэргэж эхэллээ

нийтлэсэн Admin

ebolaДЭМБ Гвиней, Сьерра Леон зэрэг зэрэг орнуудад шинээр Эбола вирусын халдвар авсан тохиолдол хоёр долоо хоногийн хугацаанд тасралтгүй нэмэгдсэн тухай мэдээлжээ.

Энэ сарын 7-ныг хүртэлх нэг долоо хоногийн хугацаанд Гвинейд 16, Сьерра Леонд 15 шинээр эбола вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Өмнө нь тавдугаар сарын сүүлийн долоо хоногт Гвинейд 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тогтоогдож, өмнөх долоо хоногоосоо есөн тохиолдлоор нэмэгдсэн байсан юм.

Сьерро Леонд ч гэсэн шинээр вирусын халдвар авсан иргэдийн өсөх ханддагатай болсонд эрх баригчдын зүгээс зовниж байгаа аж. Тодруулбал, тавдугаар сарын сүүлийн долоо хоногт шинэ тохиолдол өмнөхөөсөө есөн тохиолдлоор нэмэгджээ.

ДЭМБ-ын хамгийн сүүлд гаргасан мэдээллээр дэлхий дахинаа Эбола вирусээр халдварласан хүний тоо 27237-д хүрч, тэдний 11158 нь нас барсан байна.

Хамгийн олон хүн эл өвчнөөр нас барсан орнуудыг дурьдвал Либери, Сьерра Леон, Гвиней зэрэг улсууд байгаа юм. Либери өнгөрөгч сард Эбола вирусын заналхийллээс бүрэн ангижирсанаа дэлхий дахинаа зарласан ч, хөрш хоёр оронд нь дахин эбола дэгдэж эхэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car