antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2015 Comments are off

Канье Уэст, Ким Кардашьян нар удам залгах хүүтэй болно

нийтлэсэн Admin

kimkardashian gerbulРэп дуучин Канье Уэстийн эхнэр Ким Кардашьян дахиад хөл хүнд болсон тухайгаа зарлажээ.

Ким Кардашьян 2013 оны зургаадугаар сард охин Норт Уэстийг төрүүлсэнийхээ дараагаар ойрхон хоёр тэрсхэн хүүхэдтэй болохын тулд дахиад жирэмслэхийг их хүсч түүнийгээ олон нийтээс нуугаагүй юм. Кардашьян дахиад жирэмслэхийн тулд үр шилжүүлэн суулгуулах юмуу эсвэл тээгч эхийн тусламжийг ч хүсэхэд бэлэн байсан аж.

Ким хэлэхдээ “Анх жирэмсэн болохдоо би их баашилж, үглэсэн. Харин төрсөнийхөө дараагаар дахиад жирэмсэн болохыг маш их хүссэн” гэжээ. Тэрээр хоёр дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд түүний дараагийн хүүхэд нь хүү гэдгээ ч мөн мэдэгдсэн юм. Тэд энэ оны 12 сард хүүтэй болох гэж байгаа бөгөөд түүний нөхөр Канье Уэст удам залгах хүүтэй болно гэдэгтээ маш их баяртай байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж мэдээллэхдээ “Канье Норт охиндоо хэнээс ч илүү хайртай. Гэхдээ тэр үргэлж л удам залгах хүү хүсдэг байсан. Одоо тэр хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа” хэмээжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car