antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2015 Comments are off

Талбайн баруун талд автобусны түр зогсоол байгууллаа

нийтлэсэн Admin

zogsolДулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байна. Авто зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулж, нийт 786 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.
Авто зам хаагдах үед нийтийн тээврээр хэвийн зорчих эрэлтийг хангахын тулд  Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн баруун талд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргаж тэмдэг тэмдэглэгээг тавьсан. Мөн Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж 3 замын уулзвар болгон хөдөлгөөнийг зохицуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car