antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2015 Comments are off

Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтынхан ажлаа таниуллаа

нийтлэсэн Admin

buynttttИрэх баасан гарагт тохиох Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг угтан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Иргэний нисэх, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн,  Гааль, хилийн цэргийн дугаар анги зэрэг байгууллага оролцлоо.

Хилийн мэргэжлийн хяналтынхан зорчигч, иргэдэд ажлаа сурталчилж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан болон зөрчилтэй бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа. Мөн Эбола, Коронавирус зэрэг халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөөг Бээжин-УБ, Хөх хот-УБ чиглэлийн онгоцоор аялах 95 зорчигчид өгчээ.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүнээ хилээр нэвтрүүлэхдээ эрсдэлд суурилсан хяналт шалгалтад хэрхэн хамрагдах, гарч болзошгүй хүндрэлээс хэрхэн сэргийлэх чиглэлээр экспортлогч, импортлогч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгсөн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car