Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамны хөдөлмөрийн аюулгүй байдлын газар, хэлтсийн удирдлага, ажилтнууд үйлдвэрийн ослыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт илгээсэн 11 компанийн асуудлыг эргэн сөхлөө.
Тодруулбал удаа дараа осол гаргаж хүний амь нас эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 11 байгууллага аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг гаргаад байсан юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан энэхүү саналыг Барилга хот байгуулалтын яамнаас судлан үзээд дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэхээр болжээ.
Тухайлбал “Нийслэл өргөө” ХХК угсралтын ажлын явцад шаардлага хангахгүй шат, тандан, хамгаалах хэрэгсэлгүйгээс гурван хүний амь нас эрсэдсэн, нэг хүн хүнд бэртсэн. Мөн “Бо бэ констракшн” ХХК дүүжинт өргүүрийн дээвэр дэх голын бэхэлгээний боолт мултарч, тросс суларчны улмаас өндрөөс унаж гурван хүний амь нас эрсэдсэн.
“Эрэлт импекс” ХХК угсралтын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хангалтгүй биелүүлсэн, хэв хашмалын гадна тулаасыг хийгээгүй.
“Тайгам алтай” ХХК ажлын байрны аюулгүй байдлын нөхцөл бүрдээгүй, лифтний хонгилын хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй гэх шалтгаанаар эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түтгэлзүүлсэн байна.
Харин “Суурь” ХХК, “Говь гурван сайхан” ХХК, “Назу констракшн” зэрэг компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлахаас татгалзжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.