antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2015 Comments are off

СХД-ийн ЕБС-ийн сурагчид Сингапур улсад үнэ төлбөргүй суралцана

нийтлэсэн Admin

erhnbchgЭнэ 5-р сар СХД-ийн ЕБС-ийн сурагчдийн хувьд англи хэлээр амьсгалсан сар боллоо учир нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлагаар зөвхөн СХД-ийн ЕБС-ийн сурагчдын дунд Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд уриан дор англи хэлний  баяр, олимпиадыг 2 дахь жилдээ зохин байгуулж байна. Энэхүү арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жилийн “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд-1” арга хэмжээний шилдэг сурагчид  Сингапур улсад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тэтгэлэгээр англи хэлний сургалтад амжилттай суралцаад ирсэн.

Энэ жилийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,ЗДТГ,Сингапур эдүкэшн групптэй хамтран зохион байгуулж “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд-2” олимпиад дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн 1080 хүүхэд оролцсоноос эхний 50 хүүхдийг шалгаруулж дурсгалын зүйл Монгол улсад сургалтын төвд сурах эрхээр шагнаж,шилдэгээр шалгарсан Ирээдүй цогцолборын 1-ээр ахлах сургуулийн сурагч М.Жангул,Б.Ариунзул Ирээдүй цогцолборын 2-аар ахлах сургуулийн сурагч О.Гүнзаяа нарыг  Сингапур улсад үнэ төлбөргүй  сургаж,амрах эрхийн бичгээр шагнав.

Ийнхүү 2 жилийн хугацаанд СХД-ийн ЕБС-аас 14 хүүхдийг Сингапур улсад үнэ төлбөргүй сургаад байна.Цаашид энэхүү арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дүүргийн хэмжээнд англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Дүүргийн ЕБС-ийн англи хэлний 60 багшийг СХД-ийн ЗДТГ,Сингапур эдүкэшн групптэй хамтран тусгай хөтөлбөрт сургалтанд хамруулах батламж гардууллаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car