antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2015 Comments are off

Шатрын сурагчдын Азийн аваргаас долоон медаль хүртлээ

нийтлэсэн Admin

shatarhuuhedСингапур улсад болж буй сурагчдын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн  өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд 19 орны 250 гаруй шатарчин зургаан насны 12 ангилалд оролцож байгаагаас блицийн төрөлд манай улс гурван алт, нэг  мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ алт, 10-11 насны хөвгүүдийн ангилалд  Ц.Тэнгис алт, мөн насны охидын ангилалд Г.Маралгуа мөнгө, Э.Удвал хүрэл, 14-15 насны хөвгүүдийн ангилалд Б.Гарьдмагнай алт, 16-17 насны ангилалд Э.Болдоо хүрэл, мөн насны охидын ангилалд О.Жаргалмаа хүрэл медаль хүртлээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car