Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид 2015-05.20-06.02 ны хооронд 21 холбогдогчтой 10-н гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдээс урд өмнө ял шийтгэл эдэлж байсан 6-н хүн байгаагаас Б, Э, Н нарын гурван хүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйл, 192,1-р ял шийтгэл эдлэж байжээ. Сэжигтнүүдийн орон байр тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111,1 гр, гашиш 15,5 гр, өвс 6,4 кг, анданте 490 ширхгийг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг үзвэл 2010 онд 15-н гэмт хэрэг гарч, 51 гэмт үйлдлийг тогтоон 75-н хүн холбогдож байсан бол 2014 оны байдлаар 65-н гэмт хэрэг үйлдэгдэж 132 хүн холбогджээ.
Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх, өртөх, золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.