antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2015 Comments are off

Улаанбаатарт 21 хэм дулаан

нийтлэсэн Admin

agaar2015 оны зургаадугаар сарын 2-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны зургаадугаар сарын 3-наас зургаадугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар 3-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-5-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн ийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car