Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын их, дээд сургуульд элсэн орох элсэлтийн ерөнхий шалгалт 6 сарын 18-нд болно. Шалгуулагчид хамгийн эхэнд буюу 6 сарын 18-нд Монгол Улсын түүхийн шалгалт өгөх юм байна. Харин өнгөрсөн 3 дугаар сард Монгол хэл, бичгийн шалгалтанд оноо нь хүрээгүй сурагчдаас давтан шалгалт авах гэнэ. Давтан шалгалтанд унасан сурагчид ЭЕШ-д орох эрхгүй гэдгийг анхааруулж байна.
ЭЕШ-ын журам дээр монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Үүнд:
-Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдынбүртгэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 09:00 цагт эхэлж, 2015 оны гуравдугаар сарын 09-ний 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
-Энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ.
-Өмнөх оны шалгуулагчид заавал онлайнаар Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд хамрагдана.
-Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авна.
-Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-гаас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно. (Дахин шалгалтанд 400-гаас дээш оноо авсанбуюу эхнийшалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй)
Бүртгүүлэгчид манай цахим хуудас болох www.eec.mn д нэвтэрч журмыг дэлгэрэнгүй байдлаар үзэж болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.