Реалити шоуны од Ким Кардашианы гэр бүл осолд орсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тодруулбал Ким Кардашиан охин Норт Уэст болон Кхоли Кардашиан, Кули Женнер нартай хамт зураг авалтад орохоор Монтана муж руу явах үедээ осолд орсон гэнэ. Жолоог Кхоли барьж явсан бөгөөд Монтана мужид цаг агаар огцом хүйтэрч, цас бороо холилдон орж, үзэгдэх орчин тун муу байжээ.
Машин хурдны замаар явж байхдаа гэнэт гулгаж замын хашлага мөргөсөн байна. Азаар хэн ч гэмтэж бэртээгүй ч Ким сэтгэлээр их унаж, нөхөр Кейни Уэсттэй ярих үедээ уйлсан байна. Ким хэлэхдээ “Үнэхээр аймаар байсан. Ингээд л үхлээ гэж бодсон. Машин замын хашлага мөргөх үед Нори их айж, чангаар уйлсан. Охиндоо их санаа зовсон учир Кейнитэй ярих үедээ нулимсаа барьж дийлээгүй” гэж ярьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.