Жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болж, дахин тендер зарлаад байгаа биээ. Үүнээс болж жолооны үнэмлэх хэвлэлтээр гарч чадахгүй сар гаруй хугацаа өнгөрүүлээд байна. Энэ хугцаанд нийт 14000 орчим жолооч нар үнэмлэхээ хүлээж байгаа гэнэ. Тиймээс жолооны үнэмлэх хэвлэгдэж гарах хүртэл шинэ жолооч нар болон жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиж байгаа жолооч нарт өнөөдрөөс түр зөвшөөрлийн үнэмлэх олгохоор болжээ.
Түр зөвшөөрлийг авах жолооч өргөдөл бичиж, ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очиж өгөх ёстой. Ингэснээр түр зөвшөөрлийг үнэгүй олгох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.