1. Michelle Knight 2002 оны 8 сарын 21 өдөр алга болжээ.
Энэхүү аймшигт хэрэгийн талаар бичсэн номондоо тэр энэ хугацаанд нийт 5 удаа жирэмсэн болсон. Намайг жирэмслэх бүрт шатруу түлхэн унагаж миний гэдэсийг цохиод албаар зулбуулдаг байсан. Харин дараа өдөр нь “чи яаж миний хүүхдийг алж чадваа” гэж ахин зоддог гэжээ. Тэр эрх чөлөөтэй болсны дараа өөрийн хүүтэйгээ уулзахыг хүссэн ч өргөж авсан айл нь уулзуулахыг хүсээгүй бөгөөд зөвхөн зурагийг нь үзүүлжээ. Ахин хүүхэдтэй болж чадахгүй болсон бөгөөд өөрийн төрсөн хүүгээ харахыг маш их хүсэж байгаагаа тэрээр хэлсэн байна.
Энэ өдөр түүний 17 насны төрсөн өдрийн өмнөх орой байв. Найз охиныдоо хонохоор явсан ч найзынх нь ээж утсаар зөвшөөрөөгүй хариу өгсөн тул ганцаар харанхуйд алхаж харихаар шийджээ. Аманда мөн л Ariel Castro-ын охинтой нэг сургуульд сурдаг байлаа.
Ингээд түүний олз болсон байна. Тэрээр энэ хугацаанд түүний нэг охинг төрүүлсэн бөгөөд Ariel Castro тэднийг гинжээр цоожилдог байсан ч өөрийн охиноо тэгдэггүй байсан тул энэ аймшигтай газраас зугтахад охин нь их тусласан гэж ярив.
3. Gina DeJesus 14 настайдаа алга болжээ.
2004 оны 4 сарын 2-ны өдөр тэрээр харих замдаа найзынхаа аавыг харсан байна. Тэр мөн л найзынхаа аавд итгэж дагаж явснаар энэ олон жилийн боолын амьдрал эхэлжээ.
4. Тэд энэхүү хугацаанд үргэлж гинжтэй өрөөндөө түгжигддэг байлаа.
Мэдээг сонсоод аавыгаа ахин харахыг хүсэхгүй тухайгаа уйлан ярьжээ.
6. Харин гаж донтон Ariel Castro
2013 оны 10 сарын 10 өдөр шоронд амиа хорлосон байна. Тэд түүнийг насаар нь эрх чөлөөгүй байх ямар байдагийг мэдрээсэй гэж хүссэн ч ийм хурдан үхээд өгөхөд нь их бухимдсан байна. Арга ч үгүй биз дээ, тэр их аймшигтай зүйлсийг хийчихээд зүв зүгээр л үхээд өгөх нь охидод шударга биш санагдсан биз ээ.
Эх сурвалж : caak.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.