Баянгол дүүргийн 16 дугаар байрны 244 иргэн хууль бус шийдвэр гаргасан эрхмүүдийн балгаар 29 хоног зочид буудалд хоног төөрүүлж буй. Тэднийг ирэх амралтын өдөр байранд нь эргүүлэн оруулахаар болжээ. Учир нь 16 дугаар байрны хөрсний хүчитгэлийн ажил 80 хувьтай явагдаж байгаа аж. Тус барилгаас ер дөө найман метрийн зайд барихаар төлөвлөж 18 давхар байрны зөвшөөрлийг олгосон хол богдох албан тушаалтнуудыг авлига авсан байж болзошгүй гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгах явцдаа тогтоосон байна. Тиймээс газар эзэмших, барилга барих зөв шөөрлийг олгосон албан тушаалтны хэргийг Авлигатай тэм-цэх газарт шилжүүлэн шалгуулж эхэлжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.