antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

Б.Гарьдмагнай оны шилдэг хөлбөмбөгч боллоо

нийтлэсэн Admin

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрөгч долоо хоногт “Футзалын ордон”-д боллоо. Тус арга хэмжээний өмнө МХБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, 2012 оны үндсэн 12 зорилтоо баталсан байна. Үүнд, Монголын 21 аймаг бүрт хүрч ажиллах том зорилт дэвшүүлсэн нь онцлог байлаа.

МХБХ-ны 2011 оны шилдгүүдийг танилцуулж байна.

  • 2011 оны “ШИЛДЭГ ТАМИРЧИН” “Улаанбаатарын мазаалайнууд” клубын тамирчин Б.Гарьдмагнай
  • 2011 оны “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ” “Эрчим” клубын ахлах дасгалжуулагч Д.Батнасан
  • 2011 оны “АЛБАН ЁСНЫ ТҮНШ”  тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа Д.Батчимэг захиралтай “АПУ Трейдинг” компани
  • 2011 оны “ШИЛДЭГ ШҮҮГЧ” МХБХ-ны залуу шүүгч Ариунболд
  • 2011 оны “ШИЛДЭГ  ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГА” Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • 2011 оны “МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГА” UBS телевиз
  • 2011 оны “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ” Г.Жаргалсайхан нарийн бичгийн даргатай Дархан-Уул салбар зөвлөл
  • 2011 оны “ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ КЛУБ” Улаанбаатар Дээд Сургуулийн “Улаанбаатарын Унаганууд” клуб
  • 2011 оны “ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХҮҮХДИЙН КЛУБ” Г.Мөнхчулуун эзэнтэй “Дэрэн” клуб
  • 2011 оны “ШИЛДЭГ БАГ” Цэвээн эзэнтэй “Эрчим” баг
  • 2011 оны “ШИЛДЭГ ХҮҮХДИЙН БАГ” “Дархан Хаан Хүнс” баг U-17 насны баг


Нэгэн ёсны хөлбөмбөгчдийн шинэ жил болсон энэхүү үйл ажиллагааны үеэр мөн 2011 оны “Тэмдэглэлт 11 үйл явдал”-ыг нэрлэсэн байна. Үүнд:

  1. МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд Азийн Хөлбөмбөгийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
  2. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж FIFA-ийн Төв байранд зочилсон нь Монголын хөлбөмбөгийг сурталчилсан үйл явдал боллоо.
  3. Монгол Улсын шигшээ баг Азийн “Challenge Cup” тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд өөрөөсөө чансаа өндөр Филиппин улсын багийг хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө 2:1 харьцаатай хожлоо.
  4. Мөн Монгол Улсын шигшээ баг 2014 онд Бразили улсад болох ДАШТ-ний урьдчилсан шатанд Мянмар улсын шигшээ багийг Монгол эх орондоо хүлээн авч 1:0 харьцаатай хожсон нь хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл ажиллагаа боллоо.
  5. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр Охидын хөлбөмбөгийн талбайг байгуулсан нь охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг Монгол Улсад улам эрчимтэй хөгжих бололцоог бий болголоо.
  6. 2011 оны “Нийслэл Лиг” тэмцээнд Г.Мөнхбаяр эзэнтэй, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай, Ц.Пунцагдорж ахлагчтай “FC Ulaanbaatar” клуб түрүүллээ.
  7. Анх удаагаа МХБХолбоо “Супер цом”-ын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэхүү тэмцээнд Цэвээн эзэнтэй Д.Батнасан дасгалжуулагчтай Ц.Энхжаргал  ахлагчтай “Эрчим” клуб түрүүлэн 2012 онд Азийн клубуудын “President Cup” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
  8. FIFA-ийн “Goal 3,4” төслийн хүрээнд Футзалын Ордонтой болж, 640 гаруй хүн үзэх сайхан үүд хаалга нээгдлээ.
  9. FIFA-ийн “Goal-5” төсөл албан ёсоор Монгол Улсад хэрэгжихээр болж, хөлбөмбөгийн талбайг тойрсон үзэгчдийн суудал баригдахаар боллоо.
  10. FIFA-тай хамтран 2 жилийн хугацаанд ажиллах үүд хаалга нээгдлээ. Монголын хөлбөмбөгийн бодит байдалтай шалгалт хийсний үр дүнд Монголын Хөлбөмбөгийн Холбоонд туслах үүднээс ийнхүү “Perpormance and Leadership retreat”-ийг амжилттай зохион байгуулан, МХБХ-ны УЗ-ийн шийдвэрээр энэхүү хоёр талын хамтын ажиллагаа 2012 оноос улам эрчимтэй хөгжих бололцоо бүрдлээ.
  11. Анхны Монгол Улсын Футзалын шигшээ баг байгуулагдан Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо болсон Азийн Аварга Шалгаруулах Футзалын тэмцээний урьдчилсан шатанд оролцлоо.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car