antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

Сохор автобус

нийтлэсэн Admin

Нийтийн тээврийн том автобусаар зорчигсод сохор хүнтэй адил болжээ. Автобусны цонх цан хүүрэгт баригдаад цагаан хөшиг татсан мэт болчихно. Хаана, аль буудалд ирж байгааг жолооч, кондуктороос өөр мэдэх хүн байхгүй. Гэтэл буудлаа зарлаагүй кондуктор зорчигчоо хөдөөний мангараар дуудаж жолооч нь гүйж буугаад, үсэрч орохыг шаардана. Зорчигчид нь хүүхэд, хөгшид, оюутнууд голдуу. Тэдэнтэй ааштай кондуктор, атаман жолооч хоёр шинэ цэргүүдтэй харьцаж байгаа хал цэрэг шиг л хандана. Дээр нь кондуктор ороход мөнгө хураачихаад дахиж нэхэх нь энүүхэнд. Билет тасалдаг кондуктор өдрийн од.

Тухайн автобус улсын номер, маршрутын дугаараас өөр ямар ч таних тэмдэг байхгүй. Иргэд гомдол мэдүүлэхээр нийслэлийн тээврийнхэн хэн гэдэг ямар жолооч, кондуктор хэдний өдрийн хэдэн цаг, хэдэн секундэд яаж буруу аягласныг мэргэжлийн камерын бичлэгтэй авчрахыг шаардана. Эс тэгвээс нийтийн тээврийн супер үйлчилгээний нэр хүндийг гутаасан ялд унана.

Уг нь өдөржингөө даарч, хөрч бидний ажил амьдралыг залгуулдаг хэдэн зуун жолооч, кондукторыг нийтэд нь шүүмжилмээргүй байна. Харамсалтай нь тэднийг нийтийн тээврийн удирдлага зогсоол буудлаа зарлаад, билетээ таслаад, нэрээ энгэр дээрээ бичихийг зааж өгч чадахгүй хэдэн жил цалин аваад суугаад байх юм.

Х.БАТТӨГС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car