antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2015 Comments are off

Монгол Улсын нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд

нийтлэсэн Admin

Д.Оюунхорол: Монгол Улсын нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байгаа

Монгол Улсын Засгийн газар, БОНХАЖЯ, Байгаль хамгаалал, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос хамтран “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ыг угтсан өдөрлөгийг өчигдөр Чингисийн талбайд зохион байгуулав. Монгол орныг ногоон хөгжлийн хэв загвараар хөгжүүлэх, түүний үлгэр жишээг харуулах, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй хамгийн үр ашигтай хэрэглээний соёлыг хойч үедээ өвлүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахад Засгийн газар, БОНХАЖЯ-аас ихээхэн анхаарал тавьж байгаа нь өдөрлөгийн үеэр тодорхой харагдаж байв. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг зэрэг зочид хүрэлцэн ирсэн нь төрийн тэргүүний зүгээс ч энэ арга хэмжээнд ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл бизээ. Өдөрлөгийн нээлтийн дараа БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхоролтой уулзаж ярилцлаа.

-Андуураагүй бол ийм­эр­­хүү арга хэм­жээг БОНХАЖЯ-аас тав дахь жилдээ зохион байгуулж байгаа байх аа. Арга хэмжээ зохион байгуулаад л байдаг. Үр дүн гарч байна уу?

-Урьд өмнөх Байгаль орчны яамнаас энэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байсныг үгүйсгэхгүй. Харин БОНХАЖЯ-аас “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ыг анх удаа зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгт нийт 21 аймгийн нөхөрлөлийг төлөөлж 250 төлөөлөгч, төрийн болон олон улс байгууллага, ТББ, хувийн хэвшлийг төлөөлж 170 хүн оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1629 нөхөрлөл, 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж, үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөлд нийт 16994 өрхийн 41259 гишүүн хамрагдсан тооцоо гарсан.

Өнөөдөр Монгол Улсын төр, төрийн байгууллагууд цөмөөрөө нийлээд ч байгаль хамгааллын ажлыг цаг үеийн нөхцөл байдалд тааруулан системтэй хийж, хэрэгжүүлэхэд хангалтгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулиар байгаль орчныг хамгаалах үйлсэд иргэн бүр оролцох ёстой. Тийм ч учраас орон нутагтаа байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, байгаль хамгаалагч нараа нэг дор цуглуулан өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр Нью-Йорк хотноо Дэлхийн ойн форум болж байгаа бөгөөд манай төлөөлөгчид Монгол Улсаа төлөөлөн үг хэлж байгаа. Мөн УИХ-аар Ойн талаар төрөөс баримтлах бодлого батлагдан гарсан зэрэг тэмдэглэлт өдөр болж байна. Энэ удаагийн “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ы гол онцлог нь байгаль орчныг хамгаалахад орон нутгийн уугуул иргэдийн үүрэг оролцоог идэвхжүүлэн дэмжихэд л оршиж байгаа юм.

Хэдийгээр өнөөдөр байгалийн ашиг шимийг хүн болгон хүртэж байгаа хэрнээ эргүүлээд байгаль орчиндоо ээлтэй, түүнийг нөхөн сэргээх, хайрлан хамгаалах талаар тун хөшүүн хойрго, сэтгэл гаргахгүй байгаа нь бодит үнэн. Байгалиа зөв зүйтэй ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай ч ашигласнаасаа хоёр дахин илүү нөхөн сэргээлт хийх, арчлан тордох шаардлагатай байгааг орон нутгийн уугуул иргэдэд маш сайн ойлгуулах, тэднийг санхүү, эдийн засгийн аргаар урамшуулж, нягт хамтран ажиллах цаг болсон. Тийм учраас ойд нөхөн сэргээлт хийдэг, цэвэрлэгээ, арчилгаа тордлого тогтмол хийдэг орон нутгийн ард иргэдийн сайн дурын нөхөрлөлүүдэд өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн бодит дэмжлэг, туслалцаа үзүүлэх механизмыг нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх ёстой гэж БОНХАЖЯ үзэж байгаа юм. Өнөөдөр мөр­­­дөгдөж байгаа хуулиудаар байгалийн нөөц ашигласны төлбөрөөс тодорхой орлогыг буцаагаад байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах боломжтой юм шиг хэрнээ яг амьдрал дээр очоод хэрэгждэггүй. Тэгэхээр орон нутгийн байгаль хамгаалах сайн дурын нөхөрлөлийн эдгээр хүмүүст тодорхой санхүүгийн дэмжлэг үнэхээр үгүйлэгдэж, хүчин мөхөсдөж байгаа.

Товчхондоо энэ бүх асуудлуудыг даруйхан шийдэж, нөөц ашигласан төлбөрийн тодорхой хувийг байгаль орчныг хамтран хамгаалалцаж байгаа сайн дурынханд олгодог болгуулна. Өнөөдрийн байдлаар байгалийн нөөц ашигласан төлбөрийг улсын төсвийн нөхөөс болгон ашиглаж байгаа нь нууц биш. Аймаг, сум, хороо, багийн дарга нар тэр мөнгөнөөс авч байгаль хамгаалах ажилд зарцуулж чадахгүй байна. Тийм ч учраас энэ асуудлыг нэн яаралтай УИХ, Засгийн газраар оруулан шийдэж чадвал Монгол орны байгаль хамгаалах салбарт томоохон дэвшил болох юм. Ерөөсөө байгаль хамгаалах салбарт тодорхой асууд­­луудыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрсэн гол учир шалтгаан, гох дэгээ нь энд л байгаа юм.

-Ус ашигласны төлбөр хураамжийн тухай хууль хоёр, гурван жилийн өмнө бат­­­лагдсан санаг­­даж байна. Гэтэл Туул голын сав газрын захиргааныхан усыг зүй бусаар ашиг­­­луулсан төлбөр, торгуулиа авч чадахгүй байгаа талаар ярьж байсан. Батлагдаад гарчихсан хууль нь байхад яагаад гүйцэтгүүлж чаддаггүй юм бол. Хойшид энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Ер нь бол Ус ашиглуулсан төлбөрийн тухай хууль хэрэгжихгүй байгаа нь хуулийн тодорхой заалтууд бүрхэг батлагдсантай холбоотой. Тийм учраас тодорхой норм, норматив, дүрэм журам, стандартыг нь өөрчлөх асуудлыг тун удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдүүлэх болно. Ер нь байгалиас бүх зүйлийг үнэ төлбөргүй авч ашигладаг уламжлалт сэтгэл­­гээ, өнөөд­­­рийн буруу тогтолцоог даруйхан өөрчлөх цаг болсон. Үнэ төлбөргүй юм гэж энэ дэлхийд хаана ч байхгүй гэдэг нь өдрөөс өдөрт мэдрэгдсээр байна шүү дээ.

Нэн ялангуяа ХХI зуунд нефть, алт, зэс, нүүрс гэхээсээ илүүтэй усны төлөөх тэмцэл, усын нөөцөө нэмэгдүүлэх, хамгаалахын төлөөх зөрчилдөөн нэн тэргүүний асуудал болох нь одооноос маш тодорхой харагдаж эхэллээ. Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр дэлхий дээр усны асуудлаар, түүний нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх талаар ямар олон хурал цуглаан болж тэдгээрт дэлхийн хэчнээн олон орны төр засгийн тэргүүнүүд ямар их ач холбогдол өгч оролцож байгааг.

Гэтэл Монгол маань өөрөө усны нөөц багатай орны тоонд ордог. Эс­­­рэгээрээ өнөөдрийн усны хэрэглээ ямархуу түвшинд, ямар үнэ цэнтэй байгаа гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа. Товчхондоо усны асуудлыг төр засгийн бодлогын хэмжээнд авч үзэх цаг болсон.

-Танай яамнаас нэг сая мод тарих хөтөлбөр хэрэг­­­жүүлж байгаа. Жилийн жилд баахан мод, бут газарт суулгадаг. Гэтэл тэрхүү суулгацдаа зориулсан тодор­­­хой урсгал зардал гаргадаг­­­гүй болохоор хоёр­­хон жилийн дараа хоосон нүх л үлддэг нь нууц биш. Тарьсан мод, бут бүрээ ургуулдаг болохын тулд энэ ажилд хувьсгал гаргах цаг болсон. Сайдын хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Бидний энэ удаагийн арга хэмжээ яг наад асуудалтай чинь л холбоотой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байгааг манай судалгааны байгууллагууд тогтоосон. Цөлжитийн эсрэг хэд хэдэн аргаар тэмцэх ёстой. Үүний нэг нь мал сүргийнхээ тоог тодорхой хязгаарт барих ёстой юм. Бэлчээрийн даацаа хэтрүүлэн байж мал аж ахуйгаа хэтэрхий өсгөснөөс болж цөлжилтөд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа. Хэдийгээр Монгол хүний амьдралын эх үүсвэр болсон буянт малаа ад үзэх учиргүй ч зөв зохистой тоо толгойны талаар тодорхой бодлогоор хязгаарлалт хийхгүй бол 70-80 саяд ч хүрэх боломжтой нь харагдаж эхэллээ шүү дээ. Нөгөө талаар ойжуулалт, ногоон хэрэм босгох нь зайлшгүй хамгийн эхний гол ажил мөн.

Мод их тарих тусам тэр хэмжээгээр ус татаж, цөлжилт багасах хүчин зүйл болно. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих тусгай өдөртэй болсон. Ерөнхийлөгчийн энэ өдөр болон цөлжилтийн эсрэг тэмцлийн хүрээнд манай яамнаас “Нэг сая мод ургуулъя” хөдөлгөөн өрнүүлсэн юм. Нэг сая мод тариад орхих биш “Ургуулъя” гэж байгаа нь цаанаа ихээхэн онцлогтой. Ургуулъя гэсний ард тодорхой эдийн засгийн дэмжлэг, хөшүүрэг бий болгож тарьсан мод бүрийг ургуулахын тулд хяналтын тогтолцоотой болно.

Суулгасан мод бүрийг бүртгэлжүүлэн цахимжуулж хэн суулгасан, хэн арчилж ургуулж байгаа юм гэдэг нь маш тодорхой болж эхэлж байна. Уламжлалыг харвал суулгасан зулзган мод өөрөө бие даагаад ургахад 10 жил хэрэгтэй байдаг юм билээ. Тэгэхээр Монгол орны нөхцөлд мод ургуулна гэдэг бол нөр их хөдөлмөр, тодорхой санхүүжилт, сэтгэл гаргаж байж ногоон хэрэм байгуулж чадна. Зулзган мод суулгаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээнд ургаж гүйцтэл нь арчилгаа, тордлого хийх зардлыг төсөвт суулгуулж, түүнийг хариуцдаг энэ олон ойн нөхөрлөлүүд, орон нутгийн уугуул иргэдийг энэ ажлыг бүр нэг сэтгэл зүрхнээсээ хийдэг болгох эдийн засгийн урамшууллын цогц системтэй болохын тулд өөрийнхөө зүгээс боломжтой бүхнийг хийх болно. Монгол орныг цөлжилтөөс хамгийн найдвар­­тай хам­­­гаалах ногоон хэрмийн энэ том ажлыг төр дангаараа яагаад ч хийж барахгүй. Нөгөөтэйгүүр олон нийтийн сайн жишээ, хөдөл­­­­­­гөөнийг дэмжсэн шиг дэмжиж, үр бүтээлтэй хамтран ажиллахгүйгээр энэ ажил зөвхөн цаг зуурын компанит ажил болоод л таны хэлдгээр хэдэн жилийн дараа онгойсон хоосон нүх болон үлддэг хуучны алдааг бид давтах ёсгүй юм. Нэг талдаа тав арван мод тариад түүнийгээ арчилж тордоод ургуулж байгаа нь өөрөө жинхэнэ эх оронч, цөлжилтийн эсрэг бодитой ажил хийж байгаа буянтай үйлс юм.

Тийм учраас ийм буянтай ажлыг бодитойгоор дэмжиж, сая мод нэг бүрийнхээ төлөө яамны зүгээс байнга анхаарал тавих болно. Бүгдээрээ нэг сайхан ногоон Улаанбаатарт ч юм уу ногоон аймагт амьдарцгаая л даа. Улсын төсөвт тодорхой мөнгө суулгах, байгалийн нөөц ашигласны төлбөрөөс хувь авах зэргээр тарьсан мод бүрийг арчлан хамгаалахад зориулагдсан зардлын сантай болох талаар энэ зөвлөлгөөний үеэр ярилцаж тодорхой шийдвэр гарган УИХ, Засгийн газарт хүргэнэ. Тэгээд ч энэ ажлын бодит үр дүн тодорхой хугацааны дараа гарч, эргээд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах болно.
-Та сая тарьсан мод бүрээ ургуулсны үндсэн дээр усны нөөцийг ч нэмэг­­дүүлэх боломжтой гэлээ. Гэтэл Улаан­­­баатарын ундны усны эх үүсвэр болсон Туул гол өнөөдрийнх шиг замбараагүй хэрэглээтэй, урсац бүрэлдэх эхийнх нь ойр хавийн модыг устгаснаас болоод 2017 он гэхэд ширгэж үгүй болох талаар энэ талын эрдэмтэн мэргэд ярих боллоо. Туул голыг хамгаалах талаар танай яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?

-Туул голыг хамгаалах, тэр талын асуудлыг хариуцдаг Туул голын сав газрын захиргаа ажиллаж байгаа. Туул голын сав газрын захиргаа нь Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Засгйин газрын 2012 оны 203,254 дүгээр тогтоолыг үндэслэн хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан. Эдний үндсэн зорилго нь Туул голын сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирд­­лоос хамгаалах, болом­­жит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм. Туул голын сав газар нь таван аймгийн 37 сумын 84 баг, Улаанбаатар хотын долоон дүүргийн 126 хорооны нутаг дэвсгэрийг хамран ихээхэн талбай эзэлдэг.

Бид Туул голын эхэнд урсацыг нь сайжруулах зориулалттай сан байгуулахаар ажиллаж байгаа. Энэ ажлыг Монгол Улсын төсвөөс сан­хүүжүүлэх ёстой томоохон ажил байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар санхүүжил­­­­­тийн эх үүсвэр нь шийдэгдээгүй байна. Нөгөө талаар хэдийгээр сав газрын захиргаа ажиллаад байгаа хэрнээ Туул голын бохирдлыг тодор­хой хэм­­жээнд буур­­уулж чадахгүй байгаа. Өнөөдөр Улаан­­баатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг цогцоор шйид­­­вэрлэхгүйгээр Туул голын бохирдол, усны нөөц багасаж байгааг зогсооно гэж хэзээ ч байхгүй. Бидний судал­­гаагаар Улаан­баатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэн байгуулахын тулд ойролцоогоор 800 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Яг өнөөдөр тулгамдаад байгаа энэ том асуудлыг МАН, АН хамтран Засгийн газраа байгуулсан энэ түүхэн цаг үед улстөрийн болон иргэний зориг гарган шийдвэрлэх ёстой гэж БОНХАЖЯ-ны зүгээс үзэж байгаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car