antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2015 Comments are off

Улаан бурхны вакциныг өнөөдрөөс хийж эхэлнэ

нийтлэсэн Admin

vaktsinУлаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж арав хоногийн турш орон даяар үргэлжинэ. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5360 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар төвийн зургаан дүүрэг болон Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 348 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шинээр 83 хүн хэвтсэн байна. Эдгээрээс 91 хүн улаанбурхан өвчний хүнд болон хүндэвтэр явцтай байгаа бол 13 хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа аж. Улаанбурхан өвчний тархац буурахгүй байгаагаас нэмэлт дархлаажуулалтыг бага насны хүүхдүүдэд хийх шийдвэр гарчээ. Дархлаажуулалтад зургаан сартайгаас тав хүртэлх насны бүх хүүхэд орох юм. Өмнө нь улаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой аж. Харин хүүхэд ямар нэг вакцин хийлгээд нэг сар болоогүй байгаа бол улаанбурханы эсрэг нэмэлт вакцин хийхгүй, түр хойшлуулж, нэг сар болсны дараа нэмэлт вакциныг нөхөн хийхийг анхааруулж байна. Вакциныг цэцэрлэгүүдэд очиж хийх бөгөөд хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдаагүй гэрээр байгаа бол эцэг эхчүүд өрхийн эмнэлэгтээ хандаарай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car