antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2015 Comments are off

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

нийтлэсэн Admin

bolgar yoronhiilogchБүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев 2015 оны 5 дугаар сарын 10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Эрхэм Ерөнхийлөгчийг “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү тэргүүтэй албаны хүмүүс угтан авлаа.
Өнөөдөр Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Монголоос Болгарт төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт хийх юм. Албан ёсны арга хэмжээнүүд маргааш Төрийн ордонд эхэлнэ.Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ. Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхах юм. Түүнчлэн хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулах бөгөөд айлчлал 5 дугаар сарын 10 -13-нд үргэлжилнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car