antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2015 Comments are off

Улаанбаатарт 11 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны тавдугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 09-нөөс тавдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10,11-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car