antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Улсын баатар Э.Бат-Үүл “7 сарын 1 амь алдагсад”-аас уучлал гуйхгүй гэлээ

нийтлэсэн Admin

Юм гэж хачин юм.

Улсын баатар Э.Бат-Үүл өнөөдөр ингэж хувирч байх юм чинээ хэн ч сансангүйдээ. Өөрөө Ардчилсан хувьсгалын баатар хүн атлаа 2008 оны 7 сарын 1-нд бусдад буудуулан харамсалтайгаар амиа алдсан 5 иргэнд Монголын төр уучлал гуйн хүндлэл үзүүлэх агуулга бүхий “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед ийнхүү зөвшөөрөөгүй гишүүдийн тоог нэгээр нэмсэн байна.

Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар энэ өдөр Монгол улсын баатар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хуралдаанд суугаагүй гэх бөгөөд манай УИХ-ын гишүүд “төгөлдөр хуурдсан” байж болзошгүй байна. “Төгөлдөр хуурдана” гэдэг маань хажуу зэргэлдээх гишүүдийнхээ кнопыг дарж санал өгүүлдэг ёс бус үйлдэл юм.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нь танхимын баруун жигүүрт АН-ын гишүүдийн яг дунд нь суудаг тул түүний кнопыг АН-ын гишүүн дарсан байх магадлалтай юм.

С.Ерөө


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car