antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2015 Comments are off

Асрамжийн төвүүд хугацаа нь дууссан эм хэрэглэж байжээ

нийтлэсэн Admin

emУлаанбаатар хот болон орон нутагт хүүхдийн асрамж, халамжийн нийт 33 төвд 1015 хүүхэд амьдардаг. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комисс эдгээр асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Кристина Нобелийн сангийн санхүүжилтээр ажилладаг гэр хороололд байрлах “Нархан” төв нь мөнх цэвдэгтэй учир асрамжийн төвийн гэрүүдийн халаалт хангалтгүйгээс хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн байна. Мөн “Манай гэр-1”, “Гайхамшигт тусламж” төв өөрийн өмчийн байргүй, бусдын байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйд тохирсон орчин бий болох боломжгүй гэж үзсэн байна. Асрамжийн төвүүдэд нийтлэг илэрсэн бас нэг томоохон зөрчил нь хүүхдүүдийг товлосон эмчийн үзлэгт хамруулдаггүй, эмийн санд нь хугацаа дууссан, нэр төрөл нь тодорхойгүй эмүүд байсан явдал аж. Шалгалтаар хугацаа нь дууссан Clotri denk, Assure platinum-цусан дахь глюкоз хэмжих тест, хугацаа нь тодорхойгүй Мезим-форте, USOSAN, Фуросимид 40 мг, Kettotifen зэрэг нэр нь тодорхойгүй 11 төрлийн эм илэрснийг устгажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car