antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2015 Comments are off

Цагаагчин могой өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 16. Ангараг гараг. Онгоц одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car